Дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээн Москвад дуусч байна. Дэлхийн хүчит тамирчид 8-р сарын 10-18-ны өдрүүдэд Лужники цэнгэлдэх хүрээлэнд медалийн төлөө өрсөлдөв.

Эмэгтэйчүүдийн тулгууртай харайх тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэн пиг дуурэн байв. Мягмар гарагийн орой бараг 50 мянган хөгжөөн дэмжигч энд цугларав. Тэд Олимпийн хоёр удаагийн аврага, дэлхийн дээд амжилт бур 28 удаа тогтоосон Елена Исинбаеваг дэмжихээр иржээ. 31 настай эмэгтэй тамирчин Оросын шигшээ багийн төдийгүй Москва дахь Дэлхийн аврага шалгаруулаз тэмцээний гол од боллоо. Туунийг Дэлхийн аврага шалгаруулах 14 дэх тэмцээний албан ёсны баннерт дүрслэсэн нь тохиолдлын хэрэг бишээ.

Исинбаева маш олон хөгжөөдэмжигчийнхээ найдварыг биелүүлэв. Тэр 4,89 метр өндөр харайж, дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэжмцээнд түрүүллээ. Энэ удаа Исинбаева 5,07 метр өндөр харайж,өөрий нь дээд амжилтыг эвдэж чадаагүй явдал баярын уур амьсгалд нөлөөлсөнгүй. Елена Исинбаева «хөнгөн атлетикийн хатан» гэдгээ гялалзсан амжилтаараа нотлов. Тэр баярлан баясаж хэлэхдээ: «Энэ нь Бээжингээс Москва хүртэлх урт зам билээ. Юу гэвэл амжилт гаргалгуй удаж байсан. Мэдээжээр үзэгчид ба миний суут дасгалжуулагч, гэр булийнхээ гишүүд, ойр дотно хүмүүсийн дэмжлэггуйгээр ийн үр дүнд хүрч чадахгүй байсан» гэлээ.

Олимпийн зургаан удаагийн аврага, дээлхийн дээд амжилт найман удаа тогтоосон ямайкагийн богино зайны гүйгч Усейн Болт Москвад Дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээний од болсон нь дамжиггүй. Хэдэн арван мянган хөгжөөн дэмжигч дэлхийн хамгийн хурдан хүнийг харахаар иржээ. 100 метрийн зайны гүйлтийн шувтаргаар тэрээр хэдэн өрсөлдөөгчөө санаатайгаар урьдаар гүйлгэж, жинхэнэ шоуг зохион байгуулав. Гэсэн ч зайны дүндүүр түрүүлж, дэлхийн аврага шалгаруулах тэмцээний алтан медаль хүртчээ.

«Орос улс дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээнийг анх удаа хулээн авч байна. Тэмцээн хамгийн ендер тувишинд явагдаж байна гэж ОХУ-ын спортын сайд Виталий Мутко тэмдэглэн хэлээд: «Дэлхийн 206 улсыг төлөөлсэн 8 мянга орчим тамирчин, дасгалжуулагч энд байгаа. Тэмцээний зохион байгуулалттай холбогдон ямар ч асуудал гарсангуй. Би Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны удирдагчид болон техникийн мэргэжилтэн, шуугчид түүнчлэн төлөөлөгчдийн удирдагчидтай өдөр бур уулзаж байна. Шилдэг зоччид буудал, сургуулилах бааз, тээврийн хөсөг олгосон учир тэдний сэтгэгдэл өндөр байна. Цэнгэлдэх хүрээлэнд гайхамшигт уур амьгал телевшив. Өдөр бур дунджаар 40 мянган үзэгч тэмцээнийг сонирхон үзэж байна. 18 мянган суудлыг тамирчид ба төлөөлөгчдэд олгосон. Маш олон хүн энд ирж эсвэл телевизээр тэмцээнийг сонирхон үзэж байна. Нийт 500 мянга орчим билет зараад байна» гэв.

Дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээн өнөө орой дуусах юм. Тэмцээний шувтаргаар 4х100 метрийн эмэгтэй, эрэгтэйчуудийн буухиа явагдана. Эдгээр буухианд жинхэнэ одод оролцох юм.