Каирт сөрөг хүчний хоёр майхант хотхоныг татан буулгасан явдал Египет даяар үймээн дэгдээв. Цагдаагийн хүчин, лалынхны мөргөлдөөнд наанадаж 600 хүн амь үрэгдэж, хэдэн мянга нь шархдаж бэртэв. Египет үрьд өмнө ийн олон иргэнээ нэг хоногийн дотор өрдөө алдаагуй гэж энд ярьцгааж байна.

Ерөнхийлөгч Мухаммелд Мурсийг огцруулснаас хойш Египетэд үргэлжилж байгаа үймээн энэ долоо хоногт ахин гаарав. Лхагва гаригийн өглөө цагдаагийн хүчний армийн дэмжлэгээр явуулсан ажиллагаа үүний шалтаг болсон. «Лалын ахан дүүс» болон ерөнхийлөгч асныг дэмжиж байгаа өөр хүчний каирын талбайнуудад босгосон хоёр майхант хотхоныг татан буулгах зорилгоор ийн ажиллагаа явуулжээ. Анхны хотхоныг амархан татан буулгав. Гэвч хоёрдахь майхант хотхонд байрлсан хүмүүс цагдаагийн дайралтыг хүлээж, машины хүүчин бүрээс, элс хийсэн шуудайнуудаар хотхоноо бэхлэжээ. Иймээс энд хоёр талаас автомат зэвсэг хэрэглэсэн жинхэнэ тулаан үүсэв.

Эрх баригчдаас хүч хэрэглэх зөв шийдвэр гаргасан гэж тухайн үед «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчийн нэг байсан нэрд гарсан зохиолч, шинжээч Сарват аль-Хербави «ОДХ» радиод мэдэгдээд: ««Лалын ахан дуус» хөдөлгөөний бүтэц болон хөдөлгөөн өрнөдийн тагнуулын албадтай хамссан явдлыг авч үзвэл дайн дэгдээж мэдэх нууц армитай адил төстэй байна. Энэ удаад каирын талбайнууд тэдний тушиц газар болсон. Үнэн чанартаа эдгээр талбайг цэргийн лагерь болгон хувиргажээ. Байлдааны талбарт байгаа дайчдад таарах уриа лоозон хашгирч байна. Хүмүүс ямар нэг бэлтгэл хийсэн нь тод зуйл. Мурсийн талыг баримталж байгаа этгээдууд хүйтэн ба галт зэвсэгтэй байна. Ийн хэнээрхэл зогсох байтугай улам гаарах байсан. Иймээс засгийн газар египетийн нийгмийг хүч хэрэглэхэд тухирч байсан этгээдуудийг хүч хэрэглэж тараах сонголт арга буюу хийсэн» гэлээ.

Үймээн Каираас хальж, бусад хотыг хамрав. Албан ёсны тоо баримтуудаас харахад цагдаагийн хүчин, лалынхны мөргөлдөөнд нэг хоногийн дотор бараг 600 хун амь үрэгджээ. Гэвч «Лалын ахан дүүс» хөдөлгөөний мэдээлснээр 2000 гаруй хүн амь насаа алдаж, 10 мянга гаруй нь шархдаж бэртсэн байна. Соёлын байгууламжууд ч үймээнд хохиров. Лалынхан христосын шашны сум хийдийг шатааж эхлэв. Александрия дахь Үндэсний музей болон Александриягийн номын санг дайран тонохыг тэд оролдов. Тэгээд Египетийн бүх музейг тодорхой бус хугацаагаар хаажээ. Египет улсад онц байдал тогтоов. Түүнчлэн зарим бус нутагт нь хөл хорих цаг тогтоосон байна. Өчигдөр египетийн цэрэг ба цагдаагийн хүчин каирын лалын» Аль-Фатх» сумийг хяналтдаа авсан юм. Сүүлийн өдрүүдэд тус сум огцоруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талынхны тушиц газар болсон билээ.

Гэвч дэлхийн хамтын нийгэмлэг египетийн эрх баригчдаас сөрөг хүчнийг дарах арга хэмжээ хэт хэрцгий байгааг буруушаав. Тухайлбал Турк улсын Ерөнхий сайд Режеп Эрдоган Египетэд болж байгаа хэрэг явдлыг «аймаглан устгах ажиллагаа» хэмээн нэрлэв. Хамгийн гол нь иргэний дайн дэгдээхээс сэрэмжлэх хэрэгтэй гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хэллээ. Хүч хэрэглэх ажиллагааг аль болох түргэн зогсоож, онц байдлыг цуцлахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уриалав. Түүнээс гадна АНУ Египеттэй хамт явуулах байсан байлдааны сургуулийг болиулсан тухай тэрээр мэдээллээ. Гэсэн ч Барак Обама Мухаммед Мурсийг огцруулсан арга хэмжээг «эргэлт» гээгүй.Египетэд эргэлт үйлдсэн гэж АНУ үзвэл, Каирт санхуугийн тусламж үзүүлэхээ болих ёстой. Тэгвэл египетийн эдийн засаг дампуурч төдийгүй АНУ Ойрхи Дорнодод чухал холбоотноо алдаж мэднэ.

Цаашид хохирол хэлмэгдэл гаргахаас сэрэмжлэх нь өнөөгийн аюултай нөхцөлд Египетийн хувьд урьтлал болох ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны хэвлэлийн албанаас өчигдөр тараасан мэдээлэлд өгүүлжээ. Тэрээр египетийн эрх баригчид, улс төрийн удирдагчдад хандан улс төрийн уйл явцыг сэргээх найдвартай төлөвлөгөөг батлахыг шаардав. Бан Ги Мун сум хийд, эмнэлэг болон нийтийн өөр барилга байгууламжуудад халдах ажиллагааг шийдвэртэй буруушаав. «Эгдүүцэл гаарсан ч Египетийн ирээдүйд чухал дэд бутэц, өмчийг устгах ажиллагааг зөвтгөж болохгүй» гэж НҮБ-ын Еренхий нарийн бичгийн дарга үзэж байна.