Ирээдүйн цэрэг” хэтийн судалгааны сангаас санхүүжүүлж байгаа анхны төсөл хэрэгжиж эхэллээ. Орос улсын зэвсэгт хүчний цэрэг хэдэн арван жилийн дараа ямар болсон байх талаар өөрсдийн санал бодлуудыг “Оросын дуу хоолой” радиотой шинжээчид ийн хуваалцлаа.

Дэлхий дахинд цэргийн албан хаагчдын ирээдүйтэй хоёр тогтолцоо давамгайлдаг . Үүнд: хангамж болон тоноглолт ордог. Эхнийх нь бол найдвартай далдалсан хоргодох байрнаас зэвсэг хэрэгсэлүүдийг удирдах, байлдааны роботчлогдсон техникийн оператор байна. Хоёрдахь нь Атлантын эрч хүч бүхий агуу их хүчирхэг экзоараг ястай явган цэрэг. Гэхдээ хэрвээ байлдааны роботуудыг зайнаас удирдах нь өнөөдөр зөгнөлт зохиол биш юм бол экзоараг яс бол холын хэтийн асуудал байх болно гэж “Арсенал Отечества “ сэтгүүлийн ерөнхий редактор Виктор Мураховский ярьсан юм: «Экзо араг яснуудтай холбоотой асуудал бол юуны түрүүнд эрчим хүчний асуудал, эндээс үүдээд эрчим хүчний эх үүсвэр юу байх вэ? Өнөөдрийн байдлаар бид зарчмын хувьд шинэ эх үүсвэргүй байна. Энэ нь нэг бол бензин юм уу, дизелийн түлш, нэг бол аккумлятор. Гэтэл тэдгээр нь үр ашгаараа нефтэн бүтээгдэхүүнүүдийн дараа орно. Одоогоор эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд гарч ирээгүй, экзо араг яснууд нь ердөө мөрөөдлийн санаа мэт харагдаж байгаа. Гэсэн хэдий ч,тэдгээрийг боловсруулахаар оролдож байна. Миний бодлоор тэдгээрийг аяны үед, тулалдааны талбарт дөхөж очиход хэрэглэж болзошгүй, гэхдээ байлдаанд хэрэглэх нь юу л бол» гэж хэллээ.

Түүнчлэн шинжээч зайнаас хийх дайны тухай ярихдаа нилээд үл итгэсэн шинжтэй байсан. Ингэхдээ энхийн цагт байлдааны үйл ажиллагаа явуулах энэхүү арга нь тэр бүр үр дүнд хүргэдэггүй, үүний тулд ираны цэргийнхний америкийн нисэгчгүй төхөөрөмжийг булаан авсан түүхийг санахад хангалттай гэдгийг Виктор Мураховский сануулав. Бүх цэргийн тулалдааны нөхцөлд ийм систем нь ерөөс ялагдалд хүргэж мэдэх юм гэж шинжээч цохон тэмдэглэв: «Энэ утгаараа би томоохон үл итгэгч. “Галын шугамын цаана байна” гэдэг юу вэ? Жишээ нь, их буугаар байг алсын зайнаас хагас зуун метр хүртэл зайнаас найдвартай устгадаг. Нисдэг тэрэгнүүд хэдэн арван км. Нисэгчгүй төхөөрөмжүүд болон гавшгай нисэх хүчин хэдэн зуун км. Москвагаас Алс-дорнодын хаа нэгэнтээ роботоор найдвартай удирдах боломжтой гэж бодохгуй байна. Бидэнд өнөөдөр ийм жишээнүүд бий. Тухайлбал, АНУ өөрсдийн алсын зайны нисэгчгүй төхөөрөмжүүдийг Пакистан, Сомали, Йемень рүү ашиглахдаа тэдгээрийг холын зайнаас удирддаг. Гэхдээ энэ нь тэдгээрийг хөгжилтэй орнуудад ордоггүй улсуудын нутаг дэвсгэрт хэрэглэдэгтэй холбоотой юм» гэллээ.

Нөгөөтэйгүүр, бүгд шинжээч ийм санаа оноотой байгаа гэвэл бас тийм биш. РИАНовости агентлагийн цэргийн тоймч Константин Богданов дээр дурьдсан хоёр тогтолцоонд өнөөдөр олон талын судалгаа шаардагдаж байна гэж үзэж байна: «Өнөөдрийн байдлаар аливаа дайчдыг ямарч тулалдааны талбараас мэдээллийн нэгдсэн орон зайд нэгтгэх нь бодит болоод байна. Хэрвээ хүн мэдээллийн системд нэвтрэх цэргийн байршлын болоод, дайсны тухай мэдээлэл авах боломжтой бөгөөд энэ системд өөрийн олсон мэдээллийг оруулдаг юм бол, яагаад эл системд роботчилсон цогцолборуудыг удирдах хэрэгслүүдийг цомхотгож болохгуй гэж. Экзоараг яснууд болон зайнаас удирдах роботын системүүд нь хамтдаа нэгдсэн ажиллагааны хүрээнд явагдах ёстой юм. Тэдгээрийг иж бүрнээр хэрэгжүүлэх нь тулалдааны талбарыг дээд зэргийн үр ашигт хүргэх боломжтой юм» гэж хэлсэн.
Оросын “Ирээдүйн цэрэг” цогцолборын хөтөлбөрийг боловсруулах даалгаварыг хүлээн авсан “Курчатовын хүрээлэнгийн” Үндэсний судалгааны төв нь тусгайлан анхаарал хүндэтгэл хүлээж байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, ийм сонголт нь тус Төвийн цэргийн хангамжийн материалуудыг бүтээх эрдэм шинжилгээний шинэ боловсруулалтай холбоотой аж.