Байгаль орчны яамны Орос улсын 2012 оны экологийн байдлын тухай илтгэлийг нийтлэв.Баримт бичигт хориотой сэдэв үгүй. Дэлхийн агаарын дулаарал оросын экологийн системд хэрхэн нөлөөлж байгааг тусган харуулсан тоо баримтуудыг нийтлэжээ. Энэ нь экологийн байдлын тухай мэдээллийн хамгийн нэр хүндтэй эх сурвалж юм. Засгийн газрас баримт бичгийг үндэслэн зохих шийдвэр гаргана.

1000 хуудас бүхий буурьтай судалгааг Оросын Байгаль орчны яамны дэргэдэх олон нийтийн зөвлөлд авч үзэж хэлэлцэхээс нэг сарын өмнө нийтлэжээ. Хараат бус шинжээчид болон эрдэмтэд баримт бичигт агуулагдсан тоо баримтуудыг өргөн хэлэлцэх боломж олгохоор урьдчилан нийтлэв. Илтгэл улс оронд тулгарсан экологийн гол гол аюул сорилтыг тодруулан харуулсан гэж «Экологийн хамгаалалт» олон улсын экологийн бүлгийн хоёр даргын нэг Владимир Сливяк хэлээд: «Томоохон хотуудын агаарын бохирдол өнөөгийн нэлээд чухал тулгамдсан асуудал болсон. Энэ нь машин маш олширсонтой холбоотой. Санкт-Петербург, Москвагийн агаар бусдаас их бохирдсон байна. Гэвч энэ асуудал өөр олон хотод тулгарсан. Янз бүрийн бүс нутагт өөрий нь өвөрмөц олон асуудал гарчээ. Экологийн төдийгуй эдийн засгийн хохиролыг багасгахаар байгаль орчны бохирдолтой тэмцэх хэрэгтэй ГэВ» гэж хэлсэн.

Жишээ нь дэлхийн агаарын өөрчлөлт Орос улсын мөст бүс нутагт нөлөөлж байна. Мөнх цэвдэгт эдийн засгийн хохирол учрав. Москвагийн УИС-ийн газар зүйн факультетын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Юрий Баду үүнийг тайлбарлан хэлэхдээ: «Барилга байшин, зам харилцаа, шугам зэрэг дэд бүтэц аажмаар эвдэрч байна. Эдгээр барилга байгууламжийг мөнх цэвдгийн онцлогыг харгалзан барьсан юм. Мөнх цэвдэг хайлах үйл явц олон жил үргэлжлэнэ. Энэ завсар барилга байгууламжууд хэлбэрээ алдаж эвдрэнэ» гэлээ.

Оросын экологийн байдлын тухай улсын илтгэл нэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Нийт олон, хараат бус экологчид болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд илтгэлийн тоо баримтуудыг үндэслэн шийдвэр гаргах хүмүүст саналаа илэрхийлж мэднэ гэж Дэлхийн онгон байгалийн сангийн байгаль орчныг хамгаалах бодлогыг хариуцах захирал Евгений Шварц хэлэхдээ: «Байгаль орчны байдлын тухай улсын илтгэлийг бүр 20 жилийн турш нийтлэж ирсэн. Илтгэл байгаль орчны байдлын тухай объектив мэдээллийн нэн чухал эх сурвалж болсон юм. Илтгэл улсын статустай болтол тоо баримтууды нь Интернетэд нэг сар нийтлэн байлгаж, хараат бус шинжээчдэд илтгэлийг тайлбарлан үнэлэх боломж олгож байна.Улсын илтгэл улс орны ба бүс нутгийн хэмжээнд шийдвэр гаргаж байгаа хүмүүст нөлөөлөх хэрэгслийн нэг болж байна» гэв.

Илтгэлийн төслийг Оросын байгаль орчны яамны дэргэдэх олон нийтийн зөвлөлд хэлэлцээд засгийн газарт явуулна. Баримт бичгийн бүрэн төгс хувилбарыг Байгаль орчны яамны сайтад ахин нийтэлж, энэ оны 12-р сарын 31-нээс наана холбооны засгийн байгууллагуудад явуулах юм.