Оросын Магадан /Алс-Дорнод/ алтны томоохон орд газар хосгүй тээрэм суурилуулж байна. Энэ бол дэлхийн хамгийн том “алтан” тээрэм байх бөгөөд түүний хүрдний диаметр гэхэд л 9 метр !

Эл байгууламж яг л нөгөө Хүүхдийн соёл амралтын төвд байдаг “Алсыг харагч” тоглоом шиг тийм том дугуй юм. Үүнтэй “Алтан” тээрэм дан ганц хэмжээгээрэ төдийгүй, уурхай руу хүрэх тэрхүү жинхэнэ адал явдлаараа олон хүний тоглоом болсон. Тээрэмийг ачааны машинаар тээвэрлэхдээ, цувааг явах зам дагуу; шугам сүлжээг түр хугацаагаар авч, замынхан урьдаас гүчрүүдийг бэхэлж, нэмж шороо буулгаж байсан. Энэ бүх ажиллагаанд нийт хоёр долоо хоног орсон. Нийлээд хэдэн зуун тонн жинтэй бүх хэсгүүдийг угсрах үлдээд байна гэж “Өртөнц алт“ компаний ерөнхий захирал Гених Пихоя ярьж байна: «Энэ нь асар их хэмжээтэй маш том жингийн тодорхойлт байгаа. Нэг цагариг гэхэд л 75 тонн. Уурхайд 280 тонн жинтэй өргөгч цамхаг ажиллаж байна. Одоо бутлах тээрэмийн монтажийн ажил явагдаж байна. Нэг тал нь гэхэд л 97 тонн жинтэй» гэж хэллээ.

Нэг өдрийн хугацаанд уурхайд нилээд хэдэн том оврын тээрэмийн зориулалтын хүрднүүдийг уурилуллж байна. Цаашид жилд 40 тонн хүртэл хүдэр боловсруулах боломжтой, тэгээд Колымад шууд алтаа авна. Одоо болтол уурхайд хүдэр олборлож байсан. Үйлдвэрийг барьж дуусаад “алтан” тээрэмийг суурилуулна, үүний дараа үнэт металлыг энэдээ боловсруулж байх юм. Уг барилга дэлхийд томоохонд орох бөгөөд харин шинэ төхөөрөмж жил бүр үнэт металлын олборлолтыг 10 тоннд өсгөнө. Үйлдвэрийн төслийн хүчин чадлын эхний ээлжийг 2014 онд оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулсны дараа 2020 онд жил бүр 50 тонн орчим алт гаргана.