Хятадын төвийн Хэнань мужийн амьтны хүрээлэнд “африкийн арслангийн” торноос гэнэт нохой хуцсан залилангийн хэрэг илэрчээ. Жирийн амьтдыг халуун орны амьтнууд хэмээн өгдөг эл явдал нь ардын “Лохэ” амьтны хүрээлэнд болсон тухай бээжингийн хэвлэлүүд уламжлав.

Эл зальт явдлыг амьтны хүрээлэн үзэж явсан нэгэн хүү илчилжээ. Тэр хүүхэд арслан харахаар иртэл,африкийн өнөөх муур өөдөөс нь хуцсанд тэр их гайхсан ажээ. Тэгтэл тэр амьтан ерөөс арслан бус, харин урт ноостой, том биетэй түвд “мастифф” байжээ.

Хүүгийн эцэг амьтны хүрээлэнгийн ажилтнуудад хилэгнэн,тэднийг ичгүүр сонжуургүй мэхлэгчид гэжээ. Тэгтэл “ирвэс “нэртэй торон дотор “цагаан үнэгийг, харин чононы тоонд бас нэг нохой амьдарч байжээ.

Үүнийг амьтны хүрээлэнгийн дарга тайлбарлахдаа, яг одоо арсланг нийлүүлэхээр авч явсан байгаа гээд, харин тэдний нэг ажилтны нохойг “аюулгүй байдлын “үүднээс уг торонд оруулсан байсан гэж өөрсдийн үйлдлээ өмөөрч байв. Энэ мэдээ нь “Сина-Вэйбо”бичил блогуудын сүлжээнд хөгтэй тайлбаруудын давалгаан төрүүлэв.