”Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагчид өөрсдийн талынхныг өдөр бүр эсэргүүцлийн жагсаал явуулахыг уриалсан.Өчигдөр “Хилэнгийн өдөр” лалынхан болон цагдаа нарын хооронд цус асгаруулсан мөргөлдөөнөөр дууссан.Албан мэдээгээр, 173 хүн амь алдаад байна.Мянга гаруй хүн шархдан гэмтжээ. Цагдаагийн алба цаашид ч эмх замбараагүй байдлыг таслан зосгоох болно гэдгийг анхааруулсан.

“Лалын ахан дүүсийн” талынхны “энгийн ардуудын энхийн жагсаал” цуст мөргөлдөөн болж хувирав. Баасан гаригийн уламжлалт мөргөлийн дараа тэд олон сая хүн оролцсон “хилэнгийн марш” зохион явуулахаар оролдсон.Саяд хүрч чадаагүй.

Гэхдээ түлхэгдэн унасан ерөнхийлөгч Мухаммед Мурсиг дэмжигчид болон “Лалын ахан дүүсийн “ талынхан тус улсын хотуудын гудамж талбайд гарсан. Тэд маш их хилэгнэцгээн, засаг захиргааны байрууд болон цагдаагийн хэсгүүд рүү дайран орохыг оролдож байв.

Үүний өмнө хүчнийхэн шаардлагатай үед босогчдынг эсрэг галт зэвсэг хэрэглэж болох тухай тушаалыг эрх баригчдаас авсан. “Лалын ахан дүүсийнхэн” Хосни Мубаракийг огцруулсан туршлагаа ашиглахыг хүсч байж болох юм, гэвч энэ удаагийн тохиолдол нь тэр үеийнхээс тэс өөр юм гэж улс төр судлаач Леонид Исаев тэмдэглээд

”Лалын ахан дүүс” нь Тунис болон Египтэд 2011 онд амжилттай явуулсан “арабын хаврын” төлөвлөгөөгөө явуулахыг оролдож байна. Эсэргүүцлийн жагсаалуудыг явуулахын тулд нөгөө л нэг нэрийн дор явуулж байна. Жишээ нь “Хилэнгийн өдөр”. Тэд тэднийг нэвтрүүлэхгүй байгаа Тахрирын талбайг эзлэн авахыг зорьж байна.

Эндээс үзэхэд бэлэгдлийн чанартай үйл ажиллагаанууд харагдаж байна, учир нь стратегийн хувьд бол энэ нь ямарч утгагүй зүйл. Дээрээс нь “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн хүмүүсийг баасан гаригийн мөргөлөөр далимдуулан цуглуулахыг оролдож байна г.м. Тэгээд 2011 онд амжилттай явагдсан хувь зохиолоо давтах гэж байна. Гэсэн хэдий ч, миний бодлоор бол “арабын хувьсгал” нь болоод өнгөрсөн.

Египетийн байдал хямралын өмнөх үедээ тулж ирээд байна. Чухамдаа иргэний дайн эхлээд байна. Ойрын өдрүүдийн үйл явдлууд дйаснууд ямар схемээр ашиг сонирхолоо хамгаалах гэж байгааг харуулах болно гэж шинжээч Семен Багдасаров ярьлаа.

”Лалын ахан дүүс”ийнхэн буулт хийж чадахгуй байна. Энэ нь уг хөдөлгөөнийхний төрхөнд нийцэхгүй шинж чанар. Арми бол өөр. Тэд яах ч юм билээ. Хэрвээ арми одоо өөрийн зорилтоо биелүүлээд, түр зуур ч атугай тогтвортой байдлыг авчирах юм бол Египтийн иргэний дайн Сирийнхтэй адилгүй болно, ингэхдээ полицынхан, цэргийнхэн болон засаг захиргааны бүтцүүд рүү дайрах террорист ажиллагаанудынхаа схемээр ижил байх юм» гэж Семен Багдасаров хэллээ.

Одоохондоо талууд хүлээцтэй хандах гэж оролдож байна. Баасан гаригийн үдэш нийслэлийн Рамзеса талбайн лалын сүмд хаалт барин, байлдаанд бэлтгэцгээсэн. Өглөөнөөс талбай руу хүчнийхэн болон хуягт техникууд цугларсан.

Арми довтолгоонд бэлэн болсон. Гэхдээ лалынхан яриа хэлцээ явуулахыг зөвшөөрч, цэргийнхний төлөөлөгчид сүм рүү тайван орцгоосон. Тиймээс байдлыг аль болох бага хохиролтой намжаах боломж байна.

Өмнө НҮБ-ын АЗ Египтийн байдлын асуудлыг хэлэлцэхээр шуурхай хуралдаан явуулсан. Хуралдаанд оролцогчид Египетийг хүчирхийллээ нэн даруй зогсоон, сөргөлдөгч талуудыг дээд зэргийн хүлээцтэй хандахыг уриалсан.