ОХУ-ын Сибирийн Омск мужийн Иртыш голд зорчигчдын усан онгоц ачааны онгоцтой мөргөлдсний улмаас 8 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн гэмтэл аваад байна. Энэ тухай өнөөдөр “Интерфакс” агентлаг ОХУ-ын ОБЯ-ыг иш татан уламжлав. Мужийн хуулийн байгууллагуудын эх сурвалж сэтгүүчдэд мэдэгдэхдээ, 10 хүний биеийн байдал хүнд байгаа гэжээ.

Агентлагийн уламжилснаар, Омск хотын Ленины районы Новая станция суурины ойролцоо “Полесье-8” усан онгоц ачааны онгоцтой Иртыш голд бямба гаригийн мск цагаар 10:55 минутад мөргөлджээ. Зорчигдын усан онгоцонд 56 хүн бөгөөд багийн 4 гишүүн байжээ.