Орос улсын Алс-Дорнодод Амар мөрөн үерлэж, гашгийн байдалд хүрээд байна. Энэ тухай өнөөдөр Алс-Дорнодын Байгаль орчны ус цаг уур, мониторингийн удирдах газрын дарга Вячеслав Паршин сэтгүүлчдэд мэдэгдэв.

Тэрээр Амар орчмын болон Хабаровск муж, Еврейн Автономит улсад их ус 1,3 мянган км турш таагүй, аюултай байдалд хүрээд байгаа төдийгүй ус үргэлжлэн ихэссээр байна гэв. Хабаровскийн орчимд даваа гаригт усны түвшин түүхийн дээд хэмжээний 6,42 м давах гэж байна.

Одоогийн нөхцөл байдлын гол онцлог Амар мөрөн урсдаг бүх газар усны түвшин өссөөр байгаад байна. Ийм тохиолдол түүхэн 120 жилд нэг удаа гардаг гэж шинжээч ярьлаа.

Нөгөөтэйгүүр, ОБЯ-ны онгоцноос 120 суурин газрууд усанд автаад байгаа тухай мэдээлсэн. Хэдэн мянган байшингууд усанд живж, хэдэн арван мянган хүн хохирол амслаа. Өнөөдөр ОХУ-ын ОБЯ-ны онгоц ээлжит хүмүүнлэгийн ачаа хүргэсэн.

53 тонн хүмүүнлэгийн ачаанд хүнс, аврах хантаазууд, завиуд байгаа. Орос улсын АД бүс нутагт эрлийн болон аврах ажиллагаа явуулах тусгай бүлэгүүдийг бүрдүүлээд байна. Уг ажиллагаанд 30 орчим мянган хүн болон 5 мянга гаруй нэгж техник оролцоно гэж яамнаас мэдээлэв.