Буриадын “Рысь” эрлийн отряд Монгол улсад очиж Халх голын зөвлөлтийн Улаан армийн байлдааны газруудад малтлага явуулж, хөшөө дурсгалуудыг сэргээнэ. Түүнчлэн эрлийнхэн монголын залуучуудад Дэлхийн хоёрдугаар дайны үед Герман болон Японы түрэмгийлэгчидтэй тэмцэж байсан тухай ярьж өгөх болно гэж отрядын дарга Владимир Ефремов РИА Новости агентлагт ярьжээ.

17 хүний бүрэлдэхүүнтэй тус отряд нь дийлэнхи нь Буриадын иргэдээс бүрдсэн 226-р дивизийн дайчдын булшийг эрэлхийлэх юм. Албан ёсны мэдээгээр, 2 мянга орчим сураггүй алга болсонд тооцдог. Одоогийн байдлаар 43 цэргийн булш олдоод байгаа. “Явах чиглэл маш хэцүү . Бид Улаанбаатараас 1,2 км зайтай Дорнод аймаг руу явна. Бид хилээс 5 км зайтай ажиллана, ажил маш их.

Бид Халх голын тулалдааны ялалтын 75 жилийн ойд сураггүй алга болсон црэгүүдийн булшийг олох төдийгүй монгол нөхдийнхээ хамт хөшөөнүүдийг сэргээхээр зорилт тавиад байна” гэж Ефремов ярьлаа. 1939 оны болон 1945 оны дайны газрууд, Жуковын Музей, Ялалтын 50 жилийн ойн хөшөө дурсгалууд болон зөвлөлтийн цэргүүд болон нисэх эскадриль байрлаж байсан, зөвөлтийн нисэгчдийн булш байдаг Тамсаг булагт тэд очно.

Тээрэр цааш хэлэхдээ, одоогийн залуучууд Монголын төр, ард түмэн фашизмыг ялахад асар их хувь нэмэр оруулсныг тэр бүр мэдэхгүй нь харамасалтай юм гэв. 2014 онд төслийн хүрээнд отрядын экспедицийн дараагийн чиглэл Хятад хүрнэ.