Манай “Танд зориулсан хөгжим” өнөөдрийн нэвтрүүлгийг бид оросын нэртэй “На-На” хамтлагийн уран бүтээлд зориулж байна. Хамтлаг ирэх 9-р сад Улаанбаатарт аялан тоглолтоо хийнэ.

Оросын алдартай эстрадын “На-На” хамтлаг байгуулагдаад хорин таван жил болох гэж байна. Энэ хугацаанд тус хамтлаг маш олон тооны шлягер дуунуудыг бичүүлсэн. Тэдгээрийн дунд манай хөтөлбөрийг нээж байгаа “Пароход” /”Усан онгоц”/ дуу байдаг.(Дуу)

”На-На” хамтлаг 1989 оны 1-р сард анх байгуулагдсан. Оросын нэрт продюсер Бари Алибасовын зохион байгуулсан шалгаруулах уралдаанд Москва болон ЗХУ-ын бусад хотуудаас хэдэн мянган залуучууд ирж оролцсон.

Уралдаант тэмцээнээр шалгарсан залуу, хөөрхөн, эрч хүчтэй, залуус тайзнаа гарч ирсэн үеэс өөрсдийн цээл хоолой, авъяас билиг, тайзны урлагийг гайхалтай эзэмшсэнээрээ түмэн олныг өөрсддөө татаж чадсан.

1992 онд тус хамтлаг “Оны шилдэг хамтлаг”-аар шалгарсан. Тэр жил тэдний “Фаина” цомог гарсан нь нэр хүндий нь улам өндөрт гаргасан байна. Бид уг цомтой адил нэртэй “Фаина “ дуугаар хөтөлбөрөө үргэлжлүүлж байна. (Дуу)

1993-1994 онд “На-На” хамтлаг Европ, Америк руу аялан тоглолт хийхээр урт хугацаагаар явсан билээ. Тэд ойрхи-дорнодын зарим орнуудаар бас тоглолт хийсэн байна. 2008 оны Бээжингийн Зуны Олимпийн үеэр “На-На” хамтлагийн тухай бахдам сайхан сэтгэгдлүүд их гарч байсан .

Оросын энэ хамтлагийн нэр хүндэд хамтлагийн гишүүд байнга солигдож байсан нь огтхон ч саад болоогүй. Тэдний бичлэгүүд дэлхий дахинаар тарж байлаа. “На-На” хамтлагийн хит дуунууд эх орны радиостанцуудын эфирээр байнга явдаг байв.

Ингэхдээ өмнөх үеийн бусад дуучдын шлягер дуунуудыг тэд дуулсан нь олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Жишээ нь, 70-ад оны эхэн үед дуулагдаж байсан “Увезу тебя я в Тундру” дуу байна . Одоо энэ дууг сонсгоё. (Дуу)

”На-На” хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш томоохон хэмжээний 10 шоу тоглолт хийж, 15 цомог болон 20 видео клип гаргасан.

Тэд 30 улс орноор явж аялан тоглолтоо хийсэн. Маш их олон тооны бишрэн шүтэгчидтэй. Хамтлагийн гишүүд одоо хирнэ үзэгч олныг өөрсдийн өвөрмөц шоу тоглолтуудаараа гайхшруулдаг.

Манай өнөөдрийн хөтөлбөрөө бид “На-На” хамтлагийн “Крошка моя” дуугаар өндөрлөж байна. (Дуу)