Египетийн түлхэгдэн унасан ерөнхийлөгч Мурсигийн талын хэдэн мянган лалын шашинтнууд “Хилэгнэлийн өдрийн” хүрээнд өчигдөр тус улс даяар болсон эсэргүүцлийн жагсаалд оролцов.

Эсэргүүцлийн жагсаалууд нь аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдөөн болж хувирсан бөгөөд тус улсын Каир болон бусад хотуудад 173 хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархдан гэмтжээ. Тус улсад 1 мянга гаруй хүнийг саатуулан хориод байгаагийн дотор 558 нь Каирт байгаа аж.

Талууд мөргөлдөөний явцад галт зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлж байна. “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн тэдний үзэж байгаагаар, цэргийнхний хууль бус ажиллагааг дор хаяж нэг долоо хоног үргэлжлүүлэхийг уриалжээ. Мэдээж энэ байдал нь хүчирхийллийн шинэ давалгаа болон шинэ зохиолослогчдын тоог нэмэгдүүлнэ.

“Эвсэл хууль ёсыг сэргээх өөрийн шаардлагыг батлан нотлож байна” гэж “Лалын ахан дүүс” хөдөлгөөн болон тэдний талынхны нэгдсэн “Үндэсний эвслийн хууль ёсны төлөө” лалын бүлэглэлийн мэдэгдэлд дурьджээ. “Цус асгаарах нь эрх чөлөөний модны ус байх юм”гэж тэд мэдэгджээ.

Египетийн байдал өнгөрсөн лхагва гаригаас хурцдаж эхэлсэн, тэр үед хүчнийхэн түлхэгдсэн ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхны хуарангуудын эсрэг ажиллагаагаа эхлүүлсэн. Ширүүн байлдааны дараа тус улсад онц дэглэм болон комендантын цагийг нэвтрүүлсэн. ДХЯ ажилтанууддаа цагдаагийн болон стратегийн байгууллагуудын эсрэг аливаа дайралтанд сум хэрэглэх үүрэг болгосон.