Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлын асуудлаар хоёр Солонгос улсын үндэсний гол баяр-Эрх чөлөөний өдрийн өмнөхөн тохиролцов. Кэсон бол эдгээр хоёр улсын эдийн засгийн хамтын хамгийн том төсөл юм.

Энэ оны 4-р сарын эхээр Умард Солонгос Кэсон аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг дангаар түр зогсоосон билээ. Тэр үед 4-р сарын 9-нд умард солонгосын ажилчид ажилдаа гарсангүй.

Мөн шийдвэр энэ оны хавар умард солонгосын талаас сэтгэл санааны шахалт үзүүлэхээр явуулсан кампанит ажиллагааны нэг хэсэг болов. Ойрын өдрүүдэд цэргийн мөргөлдөөн Солонгосын хойгт гарна гэж тэр үед Пхеньяний албан төлөөлөгчид дэлхий дахинд мэдээлсэн билээ.

Мөн түүнчлэн мөргөлдөөн гарвал умард солонгосын пуужингууд америкийн ба японы хотуудыг үнсэн товрог болгоно гэж амласан аж. Улс төрийн нэг биш хямралыг давсан Кэсон цогцолборыг хаах тухай шийдвэр байдал тун даамжрасныг илтгэн харуулах байсан бололтой.Гэвч Өмнөд Солонгосын талаас умардынхны шаардлагыг биелүүлвэл Кэсоныг ахин нээхийг удалгүй мэдүүлжээ.

Улс төр, сэтгэл зүйн шахалт үзүүлэх кампанит ажиллагаа энэ оны 4-р сарын 15-аас хойш зогссоны дараагаар Кэсоны цогцолборыг ахин нээнэ гэж Пхеньян үзэж байсан байх. Гэвч энэ удаад Өмнөд Солоногос Пхеньяний бодсноос өөр үйл ажиллагаа явуулав. Сөүл боловсон хүчнээ Кэсоноос гаргахаар шийдвэрлэв. Цогцолбор ердөө хүн амьтангүй болжээ. Түүнийг ажиллуулахад ёс төдий хэлэлцээ шаардагдах нь тодров.

Хэлэлцээ хүнд түвэгтэй болсон. Энэ бүсийг эсэргүүцэгчид Умардад ч Өмнөдөд ч байгаа. Тэдний эсэргүүцэл Кэсоныг ахин нээх төлөвийг үгүй болгоход бараг хүргэв.

Эцэст асуудал хамгийн сайн хувилбараар шийдвэрлэгдэв.8-р сарын 14-нд байгуулсан хэлэлцээрийн дагуу ойрын үед цогцолбор үйл ажиллагаагаа сэргээх юм. Гэвч шинэ болзол Умардын хувьд урьдынхаас ашигтай биш. Тухайлбал талууд цогцолборын ажлыг хэрхэвч түр зогсоохгүй үүрэг авсан юм.

Ер нь Солонгос хоорондын харилцаанд үг ярианд итгэхэд хэцүү. Одоогоос цогцолбор олон улсынх болсон нь чухал юм. Гадаадын компаниуд тэнд ажиллах ёстой. Энэ нь цогцолборыг өргөжүүлэх явдалтай холбоотой гэж ярьцгаав. Гэвч энэ арга хэмжээний уг чанар өөр байна.

Одоогоос цогцоборыг дангаар хаахаар шийдвэрлсэн тал эл асуудлаар Өмнөд Солонгос төдийгүй гуравдахь улсын компаниудтай харилцах ёстой. Иймээс Умард Солонгос хожигдсон гэж үзэж болно. Учир нь цогцолборыг хаах тухай шийдвэр улс төрийн талаар ашиггүй болсон.

Түүнээс гадна одоо энэ цогцолборын ажлыг сэргээх болзол Пхеньянд ашигтай биш байна.Мөн түүнчлэн урьд өмнө Кэсонд ажиллаж байсан Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчид сүүлийн саруудад болсон хэрэг явдлыг хагалзаж, вьетнам буюу хятад хүмүүстэй хамт ажиллахаар шийдвэрлэж болзошгүй. Үүний улмаас бүсийн хэр эхэмжээ болон Умард Солонгосын олох ашиг багасах юм.

Ер нь ялсан, ялагдсан тал гэж үгүй. Кэсон цогцолбор бүгдэд чухал ач холбогдолтой. Цогцолборын ажил хойд хөрштэй харилцааг харьцангүй тогтвортой болгох боломж Өмнөд Солонгост олгож байна.

Умард Солонгосын тухайд гэвэл Кэсон цогцолбор засгийн газар төдийгүй эндхийн үйлдвэрүүдэд ажиллах 50 мянга гаруй хүнд орлогын эх сурвалж болно. Эцэст цогцолборын ажлыг сэргээх тухай шийдвэр бүгдэд ашигтай болсон юм.