Өнөөдөр Египетэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн ахин өрнөж, байдал хурцдана. Египетийн «Лалын ахан дүүс» хөдөлгөөн баасан гаригийг цэргийн засгийн эсрэг «Хилэгнэн зэвүүцэх өдөр» хэмээн зарлажээ. Хүч хэрэглэх ажиллагаа улс  орон даяар гаарах вий гэж орон нутгийн ажиглагчид эмээж байна.

Өнгөрөгч лхагва гаригт Каирт аюулгүй байдлын албад огцруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талынхныг тараахаар шийдвэрлэсний улмаас Египетийн байдал хурцдав. Мөргөлдөөнд 600 гаруй хүн хэлмэгдэж, 3 мянга орчим нь шархдаж бэртэв. Дараа нь үймээн Египетийн хэд хэдэн бүс нутгийн хамрав. Тус улсад онц байдал, хөл хорих цаг тогтоосон юм.

Өнөөдөр «Лалын ахан дүүс» хөдөлгөөн талынхандаа хандан ерөнхийлөгч Мурсийг огцоруулж, хорионд байлгаж байгааг эсэргүүцэн гудамжуудад ахин гарч жагсахыг уриалав. Цэргийн эргэлтийн үр дүнг үгүй болготол хүч үл хэрэглэх эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж тус хөдөлгөөний төлөөлөгч Гехад аль-Хаддад амлав. Египетийн эрх баригчид байлдааны зэвсэг хэрэглэхийг аюулгүй байдлын хүчинд зөвшөөрөв.

Шинжээчдийн тоо баримтуудаас харахад Египетэд 600 мянга орчим хүн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний гишүүд юм. Тэд тэмцлээ үргэлжлүүлэхэд хангалттай хэмжээний хөрөнгө хэрэгсэлтэй байна.

Араб дахины томоохон улсад цуст ажиллагаа явуулах, иргэний дайн хийхээс сэргийлэн сэрэмжилж, улс төрийн хямралаас гарахын тулд тэсвэр тэвчээртэй байж, яриа хэлэлцээ хийхийг НҮБ болон ОХУ ба дэлхийн тэргүүлэх бусад орон Каирт уриалжээ.