Орос улсын Алс-Дорнодын их усанд автсан суурингуудын тоо улам өсч байна. Бурейн УЦС-ын усан сангаас гарах усыг 20 % нэмэгдүүлээд байна. Амур муж орчимд 20 гаруй цэргийн болон тусгай техникийг илгээжээ.

ОХУ-ын АД-Холбооны тойргийн хэвлэлийн албаны мэдээгээр, Амур болон Хабаровскийн мужууд болоод Еврейн Автономит улсад 70 гаруй суурингууд үерт автаад байна. Нийт 1,8 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үерт Амур муж бусдаас илүү хохирол амсаад байна. Байнгын төлөөлөгчийн ярьснаар, Амур мужид 4383 орон сууцны байшин 27395 суугчдын хамт усанд автсан.

Тус мужид 500 км урттай 140 гаруй автомашины зам үерт сүйджээ. ОХУ-ын БХЯ бүс нутагт үерийн уршигтай тэмцэх цэргийн нэмэлт хүчийг илгээхээр шийдвэрлэв. Амур мужид 20 гаруй нисдэг тэрэг илгээжээ.

Төмөр замын хэсгүүд дээр суурилан гамшигийн бүсэд онц байдлын уршгийг арилгах отрядууддыг бүрдүүлж байна. Москвагаас Амур муж руу гурван зөөврийн госпиталь, Өвөрбайгалаас хээрийн дөрвөн талхны үйлдвэрийг онгоцоор илгээв.

Өнөө өглөө Благовещенскт Оросын ОБЯ-ны тэргүүн Владимир Пучков болон онц байдлуудыг урьдчилан сэргийлэх болон уршгийг арилгах засгийн газрын комиссийн гишүүд ирлээ. Сайд онгоцны буудлаас шууд үерт нэрвэгдээд байгаа дүүргүүдийн байдалтай танилцахаар гамшигийн бүс рүү ниснэ.