НҮБ-ын АЗ Египетийн улс төрийн бүх хүчнүүдэд хандан “тайван хүлээцтэй байхыг” уриалав. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Аргентины байнгын төлөөлөгч Мария Кристина мэдэгдэв.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн лхагва гаригаас пүрэв гаригийн хооронд 600 гаруй хүний амь нас сүйдээд байгаа Египетэд гарч байгаа бусармаг явдлыг эрс шүүмжилсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ, Вашингтон египетийн сөргөлдөгч аль нэгний талуудын  байрь суурийг зөвтгөхгүй, гэхдээ АНУ өмнө явуулахаар төлөвлөж байсан Египетийн армитай хамтарсан цэргийн сургуулилтыг явуулах товыг цуцалсан гэдгийг цохон тэмдэглэв.

Мөн Обама египетийн эрх баригчдаас тогтоогоод байгаа онц байдлын дэглэмээ цуцлахыг шаарджээ. Пентагоны тэргүүн Чак Хейгел египетийн БХЯ-ны сайд Абдель Фаттах ас-Сисситэй утсаар ярилцахдаа, Египетэд гарч байгаа сүүлийн үеийн үйл явдал нь АНУ-аас тус улсад үзүүлэх цэргийн тусламжид аюул сорил авчирч болох тухай анхааруулав.

Эдгээр мэдэгдлүүд нь Каирт сөрөг уур амьсгал бий болгоод байна. Египетийн ерөнхийлөгчийн засаг захиргаангаас хийсэн мэдэгдэлд, Обамагийн энэхүү мэдэгдэл мэдээ “баримтуудад тулгуурлагдаагүй“ бөгөөд энэ нь “зэвсэгт бүлэглэлүүдийн зүгээс хүчирхийллийг идэвхжүүлэхэд хүргэж“ мэдэх юм гэжээ.