Уралын өмнөд хэсгийн Оренбург мужид “Воронеж” радиолокацын станцыг барьж байгуулах ажил ир өрнөж байна. Пуужингийн дайралтаас сэргийлэх ийм төрлийн бас нэгэн станцыг Байгаль нуураас холгүй орших Эрхүү мужид ашиглалтанд оруулах гэж байна.

2018 оноос өмнө Орос улсад заналхийлэх бүх пуужингуудыг хянах боломжтой нэн шинэ радиолокацын станцын сүлжээг ашиглалтанд өгөхөөр цэргийнхэн амлав.

“Воронеж” 6 мянга гаруй км зайнд үйлүчлэх боломжтой. Шинэ станцууд нь хөөрөлт, нислэг, баллистик пуужингуудын байлдааны блокуудын цэгүүдийн байршилуудын тооцоо, унах хугацааг нарийн тодорхойлоход зориулагдсан аж.

Одоогийн станцууд нь өмнөх үеийнхээс илүү хурц тусгалтай, хүчтэй гэж цэргийн шинжээч Михаил Ходаренок тэмдэглээд

”Воронеж” нь “Дарьял”, “Днепр” төрлийн радилокацын станцуудаас маш ашигтай ялгаатай. Яагаад гэвэл эдгээр нь эрчим хүч бага хэрэглэдэг, илүүтэй орчин үеийн технологи дээр тулгуурлагсдан, хурдан шуурхай баригдаж байгаа. Тэдгээрийг ажлуулахад цөөн тооны мэргэжилтэн шаардлагатай. Станцууд нь ойрын болон холын сансарын байдлын тухай мэдээллүүдийг авахад зориулагдан баригдаж байгаа» гэлээ.

Станцыг жил-жил хагасын жилийн хугацаанд угсарч байна. Үүнийг барихын тулд бетонон талбай болон шаардагдах гэрэл цахилгаан, дулаан болон бусад зүйлүүд л орно.

Орчин үеийн станцууд нь олон болох тусам, хяналт улам бүр найдвартай байх болно. Яагаад гэвэл, Орос улсын хувьд нилээд хэдэн пуужингийн аюултай чиглэлүүдийг хянах шаардлагатай гэж “Хамааралгүй цугларалт” сонины редактор Виктор Литовкин онцлон тэмдэглээд

«Манай улс Алтантын далай, Хойд мөсөн далай, Номхон далайгаар хүрээлэгдсэн. Энэтхэгийн далай хүрээлдэггүй, гэхдээ тэндхийн усанд дор байгаа америкийн стратегийн цогцолборуудаас манай үндсэн гол төвүүдэд хүрэх зам харьцангуй бага юм. Тиймээс тус улсын бүхий л периметрээр сансар, агшаар болон тус улсын бүхий нутаг дэвсгэрийг хянах тийм станцуудтай байх ёстой юм» гэлээ.

Цэргийнхэн 2018 он гэхэд эдгээрийг хийнэ гэж амлалт өгч байна. Одооноос нэн шинэ радиолокацын станцууд нь олон чиглэлд ажиллаж байна. Тэдгээрийн газар зүйн байрлал ч тэлсээр байна гэж Виктор Литовкин цохон тэмдэглээд

«Эрхүү орчмын станц Аляскаас Финлянд хүртэл бүх нутаг дэвсгэрийг хянаж байна. Оренбургийн орчмын РЛС нь Энэтхэгийн далай,Пакистан, Энэтхэг, Иран, Афганистаныг хянаж байх юм.

Тус улсын өмнөд хэсгийн Армавирын станц нь Иран, Афганистан, Персийн булангийн улсууд, Газрын дундад тэнгис, Түркийг хянана. Хойд хэсгийг ч хянадаг станц бий» гэлээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, пуужингийн довтолгооноос хамгаалах станцуудын сүлжээ байгуулж байгаа явдал нь дайсны гэнэтийн дайралтын үед тус улс барьц алдахгүй гэх баталгаа болж байна.