Ойрын жилүүдэд Өвөрбайгаль, Приморье болон Монгол, Хятад улсуудтай хил залгаа оршдог Орос улсын бүс нутгуудын цаг уурын байдал сайжирхыг хүлээж байна. Холимог хэмээн нэрлэгдэх Даурын нутаг дэвсгэр гантай үеэсээ чийглэгт шилжиж байна.

Энэ нь хур тундас их орсон үед гол, нуурууд савнаасаа хальж, Даурын тал ногоорч, ан амьтан,шувууд олширно.Үүнтэй холбогдуулан оросын “Даурия”, монголын ”Монгол Дагуур” болон хятадын “Далайнуур” дархан цаазат газрууд ордог, гурван орныг нэгтгэсэн олон улсын “Даурия” байгалийн цогцолборын эрдэмтэд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.

Одоогийн байдлаар гурван орны байгалийн цогцолбор оршдог нутаг дэвсгэр дээр хамтарсан олон улсын экспедиц ажиллаж байна.

Экспедицид улс бүрээс ургамал судлаачид, амьтан судлаачид болон хөрсний  чийглилийн түвшиг тогтоох мэргэжилтэнүүд оржээ. Оросын Даурын дархан цаазат газрын орлогч захирал Вадим Кирилюк хэлэхдээ

«Манай бүс нутагт ган гачиг, чийглэг уур амьсгалаар солигддог 30 жилийн цаг уурын циклыг тогтоогоод байна. Энэ нь ойролцоогоор 15 жилээр солигддог. Яг одоо хэт их чийглэг үе таарч байна. Тоорийн нуур сүүлийн 15 жил их ширгэсэн.

Одоо чийглэг үе эхэлсэн цагаас Амар мөрний ус нэг түвшин их болж байгааг ажиглаж байна. Амар мөрний үер  үүнтэй холбоотой юм. Дараагийн жил бид манай нууруудад усны шуувууд болон гол усны эргүүдээр нутагладаг шувууд олноор ирнэ гэж хүлээж байна. Сүүлийн жилүүдэд галуу, нугас, тоодог, тогоруу бараг үүрээ засаагүй, яагаад гэвэл, гол, нууруудын бараг 95 % нь ширгэсэн байсан» гэлээ.

Чийглэг үе нь эдгээр хязгаар нутгуудад зээр гөрөөснүүдийг үлдэх боломж олгодоог. 90-ээд онуудад тэдгээр нь Орос улсын энэ нутаг дэвсгэрт бараг байгаагүй, гэсэн ч эрдэмтдийн хүчин чармайлтаар даурын талд тэдгээр тороос тоо толгойг нэмэгдүүлж чадсан.

Одоо энэхүү тал нутагт 4500 зээр гөрөөс байна. Тэдэнд бодит саад болдог аршаан ус арвин голууд  эндээс явуулахгүй. Бүс нутагт хур бороо их орсноос зүлэг ногоо шимтэй тул зээрүүд хоолгүй үлдэхгүй.

Гэхдээ эрдэмтэд энэхүү диваажин урт удаан үргэлжлэх боломжгүй хэмээн түгшицгээж байна. Тэгээд энэ нь 15 жил болоод дахин ган гачигтай цаг солигдохдоо ч биш, харин энэ нь сүүлийн жилүүдэд бүс нутагт амьдардаг хүмүүсийн хор хөнөөлтэй үйл ажиллагаатай холбоотой аж. Магадгүй тэд дахин энэ нутгаас гарч явж болох л юм. Тэгэхдээ бүр үүрд явж ч магад. Энэ тухай Вадим Кирилюк хэлэхдээ

«Хятадад Аргунь голоос Далайнуур хүртэл суваг барьж байгуулжээ. Монголд Хэрлэнгээс Сэлэнгэ рүү ус татах төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэхүү усын хомсдол  манай байгальд зарим төрлүүд усдаж алга болох хүртэл нөлөөтэй байх болно.

Жишээ нь одоо хамгийн нисдэг шувуудын хамгийн том нь болох тоодогийн зарим төрлүүд устах аюулд ороод байна. Зарим төрлийн цахлайнд бас ийм аюул тулгарч байна. Экосистемийн хямралын үеүүдэд зарим төрлүүд устаж алга болох магадлалтай» гэлээ.

Бүс нутгийн эко системд Монгол улсын хяналтгүй бэлчээрийн мал хариулгын шийдвэрлэх асуудал гэхэд л маш чухал нөлөөтэй. Энэ нь бэлчээрийн мал сүрэг зүлэг ногоог холцтой болгож байгаатай холбоотой юм.

Салхи гарсаны улмаас хэдэн мянган жил бүрэлдэн тогтсон хөрсний бүрхүүл хийсдэг. Энэ жил экспедицид оролцогчид хөрсний бүтцийг үнэлж, бэлчээрийн ашиг шимийн тухай дүгнэлтүүдийг хийсэн.

Энэ дүгнэлт баримтууд  эрдэмтдэд бэлчээрийн мал аж ахуйд хөрсөнд байж болох ачааллын тухай зөвлөмжүүдийг монголын талд гаргаж өгөх боломж олгож байна.

“Даурия” олон улсын байгалийн дархан цаазат цогцолбор нь НҮБ-ын байгалийн дэлхийн өвийн статустай юм.