Олон улсын валютын сангийн удирдлагын шинэтгэл Санкт-Петербургад G20 дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг болно. ОУВС-д хувь хэмжээ, саналыг хуваарьлах шинэ системийг бүр 2010 онд сайшаасан боловч АНУ-ыг оролцуулан хэд хэдэн улс батлаагүй учир өдгөө хүртэл хүчин төгөлдөр болоогүй.

Бүр 2010 онд Сөүлд G20 дээд хэмжээний уулзалт дээр хөгжиж байгаа орнуудын хувь хэмжээг нэмэгдүүлэх ОУВС-ийн багц шинэтгэлийг сайшаасан билээ. Жишээ нь БРИКС бүлгийн гишүүн орнуудын хувь хэмжээ 10-аас 14 хувь хүртэл нэмэгдэх байсан.

Харин АНУ, Япон, Герман, Франц, Их Британи гээд хэдэн улсын төлөөлөгчдийн хэмжээг багасгаж, европын орнууд ОУВС-ийн захирлуудын зөвлөлд 8 суудлынхаа 2-ыг нь алдах байв. ОУВС-ийн удирдах эрх мэдлийг дэлхийн эдийн засагт улс орнуудын эзлэх хувьд ямагт нийцүүлж тэнцүүлэн хуваарьлаж байжээ.

Одоо тэнцүү биш байна гэж Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн эдийн засгийн судлалын хэлтсийн удирдагч Анатолий Бажан хэлээд

«Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн чадавхи түргэн өсөн нэмэгдэж байгаа болохоор ОУВС-ийн шийдвэрүүдэд үзүүлэх нөлөө нь бас өргөжих ёстой. Гэвч үр нөлөө нь өргөжихгүй байна. Юу гэвэл АНУ ба өөр хөгжингүй орнууд энэ чухал байгууллагад зонхилох эрхээ алдахыг хүсэхгүй байна.Хөгжиж байгаа орнуудыг бодоход эдгээр улс илүү олон саналтай. Энэ нь дэлхийн эдийн засгийн хүчний харьцаанд нийцэхгүй байна» гэв.

2013 оны 1-р сар гэхэд асуудлыг шийдвэрлэх бодолтой байна гэж өнгөрсөн онд G20 бүлгийн гишүүд мэдэгдсэн билээ. ОУВС-ийн шинэтгэлийн үр дунд хувь хэмжээнийхээ дөнгөж 0,3 хувийг алдаж мэдэх АНУ-ын байр сууринаас болж хэлэлцээ одоогоор урагш ахихгүй байна.

Эдүгээ дөнгөж 400 тэрбум доллар ОУВС-ийн мэдэлд байна. ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум гаруй доллар, Хятадынх 3 триллион доллар байгааг харшуулж үз л дээ. Ийн нөөцтэй хөгжиж байгаа улсууд сул дорой хөгжилтэй орнуудад зээл олгох гол зорилготой мөн байгууллагын хандивлагч болж мэднэ.