Хятадын эрх баригчид улсын хөрөнгө үрэн таран болгох явдал болон авилгалтай тэмцэх шинэ арга хэмжээг зарлан мэдээлэв. Тансаг хүлээн авалт, дайллага хийхийг улсын албан хаагчдад хориглосон ХКН-ын ТХ-ны суртал нэвтрүүлгийн хэлтсийн захирамжийг нийтлэжээ.

Улсын хөрөнгөөр хийх дайллага,баяр ёслол нийт олны гомдол үүсгэж, ХКН, засгийн газрын дүр төрхөд зохисгүй нөлөөлж байгааг баримт бичигт хүлээсэн байна.

Түшмэдийн албан арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг багасгаж байна. Гэвч тодорхой тоо хэмжээг захирамжад дурдаагүй хийгээд сонин тансаг дайллага хийлгүй даруухан арга хэмжээ зохион явуулаыг түшмэдийн уурэг болгов. Тухайлбал нэрд гарсан үнэтэй жүжигчдийг оролцуулах янз бүрийн шоуг зохион байгуулахыг хоригложээ.

ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин тансаг дайллага, хүлээн авалттай хатуу тэмцэх кампанит ажиллагааг өөрийн жишээгээр эхлүүлсэн гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Тэрээр ХУ111 их хурлаас сонгогдсныхоо дараагаар өмнөд Гуандун мужад аялсан.Урд өмнө ийм аялал тансаг нөхцөлд болж өнгөрч байсан. Орон нутгийн түшмэд тансаг дайллага хийж, улаан хивс дэлгэж, дээд удирдлагын өмнө пионеруудын тоглолтыг зохион байгуулж байсан юм.

Си Зиньпин эдгээр бүх арга хэмжээг хориглов. Тэрээр замдаа ч даруухан хооллов. Дайллага дээр шөл болон өөр дөрвөн төрлийн хоолоор дайлах заавар орон нутгийн бүх түшмэлд өгсөн байна» гэлээ.

Үндэсний аудитын алба албан дайллагын зарлагад хатуу хяналт тавих үүрэгтэй болов. Хэт их хэмжээний хөрөнгө зарцуулсан нь илэрч тодорвол зохион байгуулагчды нь хатуу шийтгэнэ.

Гэвч зарлагын туйлын хэмжээ болон улсын хөрөнгө үрэн таран болгосон түшмэлийг яаж шийтгэхийг захирамжад дурдаагүй. Гэвч хятадын бүх түшмэл нэгэн практик үйл ажиллагаанаас их эмээж байна гэж Яков Бергер үүнтэй холбогдуулан тэмдэглэн хэлээд

«Хятадад түшмэдийн байдлыг ажиглах давхар систем байгаа. Юуны түрүүнд хууль сахиулах байгууллагууд оролцож, намын гишүүдийг сахилгын комиссын гишүүд мөрдөх юм. Си Зиньпиний ойрын хамтран зүтгэгч Ван Цишань тус комиссыг тэргүүлж байна.

Намын мөрдөн байцаах ажиллагаа төр засгийнхаас илүү хатуу байдаг. Онц заавар байхгүй ч сахилгын комиссын мөрдөн байцаасан этгээдийг нийгэмээс ганцаардуулдаг» гэв.

Бергерийн тэмдэглсэнчилэн шинэ захирамж бол сүүлийн үед улсын хөрөнгөөр тансаг амьдрах гэсэн нам төрийн түшмэдэд өгсөн 2 дахь цохилт юм.

Түшмэдэд зориулсан хүлээн авалтын ордон, амралт сувиллын газар, зочид буудал, захиргааны байшинг барихыг таван жилээр азнах тухай ХКН-ын ТХ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн захирамжийг саяхан 7-р сарын 23-нд тараав. Хэмнэх хөрөнгийг хүн амын аж байдлыг дээшлүүлэхэд чиглэх ёстой гэж баримт бичигт өгүүлжээ.

Янз бүрийн хэмжээний түшмэд төсвийн хөрөнгийг оновчтой бус ашиглаж байгаагийн тойрны шуугиан маргаан гаарсны хариуд ээлжит захирамж гаргасан гэж Бергер тэмдэглэв.

Олон сая түшмэлийн аппаратад таалагдахгүй арга хэмжээнууд түшмэдийн онц эрх, тансаг амьдралд хүн ам улам дургүйцэх явдлыг намжаах ёстой гэж шинжээч үзэж байна.