Египтийн Каирт огцорсон ерөнхийлөгчийн талынхан болон цагдаагынхны хооронд мөргөлдөөн гарсаны улмаас 100 гаруй хүн золиос болсон тухай “Франс пресс” агентлаг “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгчдийг иш татан уламжлав. “Аль-Жазира” телевизийн сувгийн уламжилснаар, Каирын Рабиа аль-Адавия талбайд 120 орчим хүн амь насаа алджээ. Эмч нарын урьдчилсан мэдээгээр өмнө нь хэдэн зуу, магадгүй мянган хүн шархадсан аж. Каирт жагсагчид буудлагын зэвсгээр хариу гал нээсэн тухай мэдээллүүд ирж байна. Янз бүрийн сувгуудын мэдээгээр өмнө 17-32 хүн алагдсан аж.