Каирт лалын сөрөг хүчнийхний хуаранг хөөн тараах үед 17 доошгүй хүн амиа алдсан тухай “Ройтер” агентлаг гэрчүүдийн мэдээллийг иш татан уламжлав. Египтийн огцорсон ерөнхийлөгч Мурсигийн талынхныг дэмжигч хэдэн зуун хүн шархадсан тухай “Аль Жазира” телекомпани мэдээлэв.

Египтийн цагдаа нар өнөөдөр өглөө Каирт засгийн эрхээс огцруулсан ерөнхийлөгч Мурисийгийн талынхныг дэмжигчдийг тараах ажиллагаагаа эхлүүлээд байна. “Франс пресс” агентлагийн уламжилснаар, Египтийн аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн байна.

Босогчдын хэлж байгаагаар, хууль хамгаалагчид эсэргүүцэгчдийн хоёр хуаранг тараахаар шийдвэрлжээ. Ирж байгаа мэдээнүүдээс үзвэл, Рабаа аль-Адауия сүмийн орчимд болон Каирын их сургуулийн дэргэд цагдаагийнхан болон армийнхан ирээд байна.

Түүнчлэн хуягт техник бас иржээ. Эсэргүүцэгчид рүү хөтлөх гол гудамжнуудыг өргөст тороор хаасан байна. Нөгөөтэйгүүр, хүчнийхэн эл газраас сайн дураараа гарах хүсэлтэй хүмүүст “аюулгүй байдлын хонгил” гаргажээ.

Рабаа аль-Адауия сүмийн дэргэд “Лалын ахан дүүсийн” хөдөлгөөнийхөн болон хууль хамгаалагчдын хооронд мөргөлдөөн гарсан тухай уламжилжээ.