Ашиггүй ажиллаж, алдагдал хүлээсэн компаниудын захирлуудад “хайнга ажилласны заалт” үйлчлэх болно. Ийм шийдвэрийг Оросын Холбооны улсын Арбитрын дээд шүүх гаргажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү баримт бичиг нь нэр хүнд муутай, илүүтэй эрсдэлтэй топ-менежерүүдийг хариуцлагад татах боломж олгоно.

ОХУ-ын Арбитрын дээд шүүхийн Бүгд хурал нь: компаниудын захирлууд  түүнд хариуцуулсан ажлын ашиг сонирхолд нийцүүлэн уйгагүй хөдөлмөрлөж, ухаалаг ажиллах ёстой гэдгийг нотлон харууллаа. Эс тэгвээс тэд хувь нийлүүлэгчдийн алдагдлыг өөрийн халааснаас төлөх ёстой болно.

Чухамдаа ийм заалт өмнө нь байсан ч, шүүх дээр очоод компани санхүүгийн алдагдалд орсон нь захирлын гэм буруутай ажиллагаанаас шалтгаалсан болохыг нотлож чадаггүй байсан гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин тэмдэглээд

«ОХУ-ын Иргэний хуулийн 020 зүйл ангид болон Хувь нийлүүлэгчдийн тухай хуулинд захирлын удирдах зөвлөлийн гишүүд  алдагдалд оруулсан шийдвэрүүдийнхээ төлөө компаниуд болон хувь нийлүүлэгчдийн өмнө хариуцлага хүлээх юм.

Энэ нь чухамдаа бол унтаж байсан хэвийн хэмжээ. Одоогийн 330-р зүйл ангиар Арбитрын дээд шүүхэд хувьсал гарсан. Үүгээр хайнга ажилласны эсэхийг нотлож” тогтоох юм. Энэ нь юу гэсэн утгатай юм бэ, гэвэл гэм буруугүйг нотлох ачаалал захирлын зөвлөлийн гишүүд дээр унахаар болж байна гэж шинжээч тайлбарлав» гэлээ.

Хайнга ажилласан эсэхийг нотлох шалгуурууд тодорхойлогдоод байна. Хэрвээ захирал ашиг сонирхолын зөрчилтэй, аль эсвэл захирлуудын зөвлөлөөс холбогдох дэмжлэг аваагүй, хэрвээ тэр арилжаа наймааны тухай буруу ташаа мэдээллүүд өгч байсан бол, гэрээ байгуулах үед наймаа ашиггүй байсан буюу зах зээлийн үнээс доогуур үнэтэй юм уу, аль эсвэл хуурамч бүтээгдэхүүний гэрээ байгуулсан зэрэг буруутай үйл ажиллагаанд нь захирлуудад хариуцлага тооцох юм.

Ингэж л хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолуудыг хамгаалах боломжтой. Нөгөөтэйгүүр, удирдах ажилтануудын хууль бус үйл ажиллагааг ердийн бизнесийн эрхлэгчдийн эрсдлүүдээс ялгаж салгаж чаддаг байх ёстой юм гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин ярьж байна.

«Захирлуудын зөвлөлийн гишүүний гэм буруутайг нотлох  нь ярвигтай ажил. Шийдвэр гаргахад алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Бизнес бол эрсдэл дагуулдаг. Үүнд бүх юмыг урьдаар таахын аргагүй байдаг. Тиймээс захирлуудын иргэний хариуцлагын даатгалын системийг сэргээх тухай бодох шаардлагатай юм.

Үүнийг уйгагуй сайн ажилласан хирнээ төөрөлдсөн юм уу, аль эсвэл зоригтойгоор эрсдэлтэй шийдвэр гаргасан хүмүүсийг хариуцлага татахгүйн тулд нэвтрүүлэх хэрэгтэй. Тэхдээ ажилын хариуцлага алдсан, муу ажилласан болон хэт эрсдэлтэй алхам хийсэн удирдах ажилтанууд хариуцлага хүлээх ёстой» гэж Иосиф Дискин хэллээ.

Эдийн засгийн дээд сургуулийн шийдвэр бол хувь нийлүүлсэн нийгэмлэгт удирдлагын системийг нэвтрүүлэхэд хийж байгаа анхны алхам биш юм. Энд нэг зүйл тодорхой байна. Тэр бол оросын бизнес улам хариуцлагатай болж байна.