Ойрын 5-10 жил Орос улс АЦС барьж байгуулах тендерт ялах болно. Ийм таамгийг орхосын эрчим хүч, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр “Росатомы” тэргүүн Сергей Кириенкогийн Хятад ирээдүйд атомын аж үйлдвэрийн зах зээл дээр Орос улсын гол өрсөлдөгч байх болох тухай хийсэн мэдэгдэлд ийн тайлбар хийсэн юм. Хятад улс энэ зах зээлийн бүрэн чадавхтитай өрсөлдөгч болох хүртэл Орос улсын үндсэн гол өрсөлдөгчөөр Өмнөд солонгос байх болно гэж Хлопков үзэж байна.

Орос улс АЦС барьж байгуулаж буй тоогоороо болон ялсан тэндэрийнхээ тоогоор дэлхий дахинд тэргүүлж байна. Хятад, Өмнөд солонгос нь энэ зээлийн шинэ тоглогчид. Өмнөд солонгос АН Эмиратад АЦС барьж эхлэж байна. Хятад бол Пакистанд нилээд хэдэн тогоо барьсан хирнэ дэлхийн цөмийн эрчим хүчний зах дээр өөрийн байр суурийг өргөтгөх гэж мэрийж байна.

Тухайлбал, шинжээчид Хятад улсын Түркийн хар тэнгисийн эргэ дээр Синопийн АЦС-ыг барьж байгуулах боломжийг ихэд өндөр үнэлдэг. Тэд хэрвээ тендерт ялвал түркийн талд өөрийн технологийг шилжүүлэхэд бэлэн байгаа. Түүнчлэн, тэд төслийг аишгалалтанд оруулахад төрийн баталгаа шаардан, түркийн төслийн гол өрсөлдөгч болох Японыхоос 20 хувиар хямд хийж өгнө гэж амлаж байна.

“Росатом”-ын тэргүүн Сергей Кириенкогийн үзэж байгаагаар, дэлхийн энхийн цөмийн зах дээр Оросоос ялгаатай нь Хятадын талын хөдөлмөрийн бүтээмж болон тоног төхөөрөмжүүд нь гол давуу талууд нь байх аж.

Нөгөөтэйгүүр, Хятад улсыг АЦС-ыг дэлхийн түвшинд гарахад тодорхой тулгамдсан асуудлууд тулгарч буй юм гэж Антон Хлопков үзэж байна: «Японы ”Фукусима-1” АЦС дээр гарсан осол нь Хятадыг дэлхийн зах дээр гарахад 5-10 жил хойш татсан. Өнөөдөр экспортын зорилгоор Хятад улс нь хоёр дахь үеийн тогоонуудтай. Орос улс гадаадын орнуудад 3+ үеийн тогоонуудыг барьж байгуулж байна.

Японы ослын дараа МАГАТЭ-гийн батласан дүрэм журам нь Орос улсад илүү орчин үеийн тогоонуудаараа өрсөлдөх боломжуудыг олгож байна. Ойрын жилүүдэд АЦС барих тендерүүдэд Хятад улсыг ялах болно. Хятадын реакторууд өнөөдөр тавигдаж байгаа шинэ шаардлагуудад нийцэхгүй байна. Мэдээж хэрэг Хятад энэ чиглэлд ажиллана, тиймээс Орос улс өөрийн давуу талыг батлах нь чухал юм».

Хятад бүрэн хэмжээний өрсөлдөгч болох тэр үе хүртэл Орос улсыг Өмнөд солонгосын талаас хүчтэй өрсөлдөөн хүлээж байна гэж Антон Хлопков яриагаа үргэлжлүүлж байна.

Korea Elektric Power Corporation компани АНЭмиратад АЦС-ын 4 тогоо барихаар тэндэрт ялсан. Энэ бол өмнөд солонгосын гадаадын анхын төсөл. Өмнөд солонгост ээн салбарт өндөр чадавхи бий. Би Өмнөдийн цөмийн салбарын байгууллага дээр очих бооломж надад гарч байсан.

Мэдээж хэрэг, цөмийн салбарын машин угсралт гайхамшигтай сэтгэгдэл надад төрүүлсэн. Стратегийн ирээдүйн талаар Орос улс бодлого боловсруулахдаа, одооноос Өмнөд солонгосын компаниудын дуудлагуудыг хүлээж авах төдийгүй, Хятад улстай өрсөлдөх тухай төлөвлөх ёстой юм.