Орчин үеийн геополитикийн тулгамдсан асуудлууд нь хятад, японы иргэдийг бие биенийгээ таагүй хүлээж авах дээд цэгт хүргэв. Энэ тухай оросын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн япон судлалын төвийн захирал Валерий Кистанов “Оросын дуу хоолой” радиод ярихдаа хятадын “Чайна дейли” сонины болон японы Genron байгууллагын явуулсан явуулсан олон нийтийн санал асуулгуудын дүнг ийн тайлбарласан.

Судалгаануудын дүн Японы иргэдийн 93 хувь Хятадад муу хандадаг байхад, Хятадын 90 орчим хувь япончуудыг тэвчидэггүй гэжээ. Ийм төрлийн асуулгууд нь 9 жил дараалан явагдаж байна. Ингэхдээ хоёр улсын имргэд бие биен дээ анх удаа ийм муу хандах болсон нь түхэнд анх удаа юм гэж Валерий Кситанов ярьж байна: «Санал асуулгууд нь Япон, Хятадын иргэдийг нилээд шоконд оруулжээ. Тэд харилцан үл итгэлцэл, харилцан дургүй цэл, үүнийг харилцан дайсагнал гэж үзэхгүй бол Эдгээр харилцан сөрөг үр дагаварууд нь нүдэн дээр өссөөр байна. Мэдээж хэрэг, эдгээр нь одоогийн Хятад, Японы хоорондын түүх, улстөр, цэрэг, үзэл суртлын бүхэл бүтэн цогц харилцаануудын хүндрэлтэй холбоотой».

Санал асуулгын дүн харуулж байгаагаар, харилцан үзэн ядалтын гол цэнэглэгч нь Зүүн-Хятадын тэнгисийн Дяоюйдао /Сенкаку/ арлуудын маргаан болсон. Байдалд сэтгэл гонсгор байгаа хятадуудын тоо нэг жилийн хугацаанд 40-80 % болж өсчээ. Хятадуудын гуравны нэг нь хоер улсыг ирээдүйд зэвсэгт мөргөлдөөн хүлээж байна гэж үзжээ. Гэтэл япончуудын тал хэсэг нь энэхүү таамгийг дэмжихгүй байна. Магадгүй тэд японы ХМХ-ийн Хятадын цэргийн хүчийн чадал өсөн нэмэгдэж байгаа тухай мэдээллүүдээс үүдэн дайнд ялагдаж магадгүй хэмээн айсан байж болох юм. Хүнгүй арлуудыг тойрсон нутаг дэвсгэрийн маргаан нь дэлхийн эдийн засагт хүчирхэгээрээ хоёр, гуравт ордог “азийн бар” гүрнүүдийн хооронд геополитикийн маргаан болж хувираад байна гэж Кистанов үзэж байна.

Маргаан хурцадсаар л. Шалтгаан нь тал бүр өөрийн нөөцийг авахад оршиж байна. Үүнд юуны түрүүнд, тус районы нүүрс устөрөгчийн нөөц. Түүнчлэн, энэ дүүрэг нь далайн бүтээгдэхүүнээр маш баян. Тэгээд ч бас эдгээр арлууд нь Зүүн-Хятадын тэнгисийн замын чухал замыг болон Зүүн Азийг бүхэлд нь хянах боломж олгодог. Стратегийн, цэргийн үүднээс Хятад, Японд батлан хамгаалахад чухал ач холбогдолтой байх юм.

Арлууд нь 1937-1945 оны дайны тухай түүхэн баримтын тухай эерэг дурсгал болохоос эсрэгээр бүр томоохон хилэгнэлийн хүчин зүйл болж байна. Санал асуулгын дүнд Хятад, Японы ард түмнүүд 2005 онд байснаас долоон дор болсон аж. Тэр үед Японы ерөнхий сайд Дзюнътиро Коизуми японы милитаризмын бэлэгдэл болсон Ясукуни хийдэд хэдэн удаа очсон.

Ингэхдээ хоёр талын дипломат харилцаанд гарсан дулаарал нь харилцан дайсагнал, хурцадмал байдлыг намжааж чадаагүй гэж шинжээч тэмгэдлэж байна: «Японы ер сайд Синдзо Абэ болон Хятадын дарга Си Зиньпинь нар засгийн эрхэнд ирсэний дараа ч тэр байдал ер өөрчлөгдсөнгүй. Харин ч бүр, эсрэгээр эргэж, хурцадмал байдал улам бүр даамжирчээ. Хятад-японы ямар нэгэн ДХУ -ыг явуулсан ч ирээдүй үгүй аж».

Социологийн санал асуулгын дүнд хоер талаас тус бүр 4000 гаруй хүн оролцожээ. Хятад, япончуудын харилцан дургүй байдлыг үл харгалзан асуулгад оролоцгчдын 70 хувь нь хоёр ороны харилцааг сайжруулах нь зүйтэй гэжээ. Магадгүй, энэ нь Хятад-Японы нийгэм, улс төрчдийн ойрын ирээдүйн чухал чиглэл ч байж мэдэх юм.