Башар Асадын засгийн газар унаж болзошгүй нь АНУ- ын үндэсний аюулгүй байдлын хувьд хүчтэй заналхийлэл тулгарч байгаа юм. Учир нь гэвэл, энэ тохиолдолд Сири нь янз бүрийн террористуудын үүр болж мэдэх юм. Ийм мэдэгдэлийг ТТГ-ын орлогч захирал Майкл Морелл хийв. Түүний ярьснаар, Сирийн “Аль-Каида”-гийн ялалт нь АНУ-ад нэмэлт хүндрэл учруулах аж.

Эцсийн дүнд үүнийг Башар Асадыг “ямарч үнээр хамаагүй” устгах гэсэн АНУ -ын хуучин бодлогын сөрөг үр дагаваруудыг бодитоор үнэлж эхлэж байна гэж үзэж болох уу? Энэ тухай шинжээчдийн санал хуваагдаж байна.

Евгений Ермолаевын үзэж байгаагаар, асуудал дан ганц Сирийн хэрэгт байгаа биш аж. Вашингтоны “далавчин дор явуулж” ирсэн Америкийн бусад орнуудад явуулж байгаа бүс нутгийн бодлого АНУ-ын өөрийнх нь эсрэг эргэж байна

Энэ жилийн эхэн үеэс Иракд террорист ажиллгаануудын болон зэвсэгт мөргөлдөөний улмаас 4000 гаруй хүн алагджээ. Тус улсыг шашин хоорондын, угсаатан хоорондын сөргөлдөөнүүд донсолгосоор байна. Орон нутгийн тоймчдын үзэж байгаагаар, тус улс иргэний дайны ирмэг дээр зогсч байна. Ливийн байдал үүнээс дээргүй байна. Тэнд иргэний дайн сунжирсаар л байна, тэнд хэнд ч харъяалагддаггүй зэвсэглэсэн бүлгэмүүд дайтаж байна. Иракд, Ливид төвийн эрх баригчид байдлыг хяналтандаа авч чадахгүй байна гэдэг нь ойгомжтой.

Хэрвээ Сирид одоогийн эрх баригчдыг огцруулах юм бол тус улсыг илүү дорой хувь заяа хүлээж байх байсан гэдэг ойлгомжтой юм. Дээр дурьдсан гурван улсуудад АНУ-ын нь нэг бол хөндлөнгөөс зэвсгийн оролцоотой юм уу, аль эсвэл хатуу дарамт шахалт үзүүлсэн юм уу, эсвэл тэдний холбоотон байгаа нь анхаарал татаж буй юм. Хэрвээ энэ нь өөр нэгэн оронд давтагдвал, үүнийг давхцал гэж үзэж болно. Гэхдээ ийм нөхцөл байдлуудад гуравдагч орнуудыг буцаахыг оролдвол энэ нь хандлагын тухай яригдаж буйг гэрчилж байна.

Өрнөдийн элитүүдийн нөөцөнд Ойрхи –Дорнод болон Хойд Африкийн орнуудад зориулан төрийн байгуулалтын шинэ загварыг боловсруулсан бололтой. Түүний гол санаа нь эдгээр орнуудад эмх замбараагүй, өрнөдийнхнээс байнга зөвлөгөө авах шаардлагатай, байдлыг хянаж чадахгүй эрх баригчдын дэд бүтцүүдийг байгуулахад оршиж буй юм. Ингэхдээ энэ бүгд нь эцсийн дүнд Өрнөдийн өөрийнх нь эсрэг болж байна. Бүс нутаг ний нуугүй ярихад удирдлагад автагдахааргүй болоод байна. ТТГ-ын орлогч захирал түгшүүр зарлаж байна, гэтэл түүний санааа бодлыг сонсоно гэдэг бол юм л бол.

Үүнтэй санал нийлэхгүй байгаа манай нэвтрүүлэгт оролцож байгаа Виктор Надеин-Раевскийн сэтгэгдэлийг одоо сонсгоё.

Өрнөдийнхний Ойрхи-дорнодын болон Хойд Африкийн орнуудын төрийн, олон нийтийн дэд бүтцүүдийг нураахад оруулж буй хувь нэмэр ойлгомжтой. Энэ бол ичгүүр сонжуургүй хэрэг. Энэ нь Өрнөдийнхний бүс нутгийн ашиг сонирхолын заналхийллийн зэргээс тодорхойлогдож байна. Түүнчлэн, Сирийн үйл явдал нь одоогийн төрийн бүтцүүдийн бодлогыг унагаах бодлого явуулагчид нь тэр бүр амжилт олдоггүй гэдгийг харууллаа.

ТТГ-ын орлогч захирлын мэдэгдэл нь Өрнөдийнхөн Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн эмх замбараагүй байдлыг зогсоох процессыг эхлэж буйг харуулж байгаа бололтой. Тэр “тулгамдсан асуудлуудтай” орнуудад ялимгүй хирнэ тогтвортой байдал авчирах тийм хүчийг засгийн эрхэнд гаргахтай санал нэгтэй бахй болно. Тэдэнд тодорхой эрх чөлөө олгоно, гэхдээ Өрнөдийнхнээс хараат байдалд байх болно.

Өрнөдийнхэн өөрийн хараат байдал байдаг Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн эрчим хүчний нөөцийг хянах сонирхолтой гэж үздэг. Гэхдээ АНУ 2020 он гэхэд эрчим хүч тээгчийг импортлогчоос экспортлогч болно гэж таамаглаж байна. Тэгвэл Америк Ойрхи-Дорнод, Хойд Африкт сонирхолгүй болно гэж байх болов уу?

Виктор Надеин-Раевский үзэхдээ, хэрэг дээрээ эн бүс нутгийн ач холбогдол бол дан ганц нефть, хийгээр хязгаарлагдахгүй гэжээ.

Өрнөдийхний нүдэн дээр бүс нутгийн геополитикийн ач холбогдол улам өсч байна. Хятад байнга өөрийн байр суурийг бэхжүүлж байна. Олон шинжээчид хятадын эдийн засаг дэлхийд тэргүүн байранд гарна гэж таамаг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, АНУ өөрийн эдийн засгийн ноёрхолоо алдаж байгаа мэт. Үүний дараа улстөрийн ноёрхолоо ч алдах нь тодорхой. Тэр үед процесс эргэлтгүй болно. Гэхдээ энэ нь америкт ч, бусад элит орнуудад ч таалагдахгуй нь мэдээж.

Яагаад гэвэл, АНУ болон өрнөдийн бусад орнууд стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгийн юуны түрүүнд, ойрхи-дорнодын болон Хойд Африкийн орнуудыг хянах цэрэг улс төрийн хяналтаа хадгалахыг оролдож буй юм. АНУ өөрсдөө хэсэг хугацааны дараа багахан нефть, хий авч байсан ч гэлээ, Хятад болон бусад улс орнууд тэдгээрийг урьдын адил их хэмжээгээр авах болно. Тиймээс Өрнөдийнхний энэ бүс нутагт сонирхолгүй болдсон тухай таамаг ямарч үндэслэлгүй юм.