Америкийн Интернетийн тагнуулч сервер систем Москвагийн нутаг дэвсгэр дээр ажиллаж байж мэдэх юм гэж даваа гаригт оросын “Ведомости” сонин шинжээчдийг иш татан уламжлав. Өмнө нь 7-р сарын сүүлээр британий “Гардиан” ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг иш татан, америкийн тагнуулын XKeyscore дэд бүтцийн серверууд яг Москвад байрладаг гэж уламжилсан.

Даяаршлын системд 150 оронд байдаг 700 серверууд ордог бөгөөд Москвад төдийгүй Киев, Бээжинд хүртэл байдаг гэж мэдээлсэн. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хийсэн танилцуулгын дагуу XKeyscore систем нь интернетээс тагнасны дараа бүхий л замын турш ажиглалт хийх боломж олгодог байна. Ялангуяа, уг системийг NSA хөтөлбөр байдгийг мэддэггүй компьютерын програмуудын ажилд зориулан ашигладаг. Xkeyscore туслалцаатай 300 алан хядагчдыг устгажээ.

Орос улсын тусгай албануудын эх сурвалжийн “Ведомости” сонинд ярьж байгаагаар, тусгай албанууд үүнийг мөрдөж эхлээгүй аж. Гэхдээ тэр уг серверыг Москва дахь АНУ-ын ЭСЯ-нд байх ёстой гэдэгт итгэлтэй байна. Элчин сайдын яам маш их олон янзын төхөөрөмжүүдээр тоноглогдсон байдаг.

Түүний үзэж байгаагаар, газрын зураг дээр америкийн ЭСЯ-гүй газруудад системийн төхөөрөмжтэй цэг үгүй, харин америкийн сонирхолыг ихэд татаж байгаа, жишээ нь, Иран улсад төхөөрөмж байх нь үүний баталгаа болж байгаа аж.

NSA-гийн төлөөлөгч Xkeyscore-д тайлбар хийсэнгүй. АНУ-ын Москва дахь ЭСЯ Сноудентэй холбогдолтой асуудлуудад тайлбар хийхгүй байгаа гэж сонинд тэмдэглэжээ. Түүнчлэн Сноудентэй холбоо барих гэсэн боловч болоснгүй, түүний орос дахь төлөөлөгч өмгөөлөгч Анатолий Кучерена сарын сүүл хүртэл амралттай байгаа аж.