«Гарамгай амжилт гаргана гэдэгт бид найдаж байна» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн хөнгөн атлетикийн аврага щалгаруулах ХIV тэмцээнийг нээж мэдэгдлээ. Дэлхийн хөнгөн атлетикийн 206 холбооны бараг 4000 тамирчин, төлөөлөгч Москвад хүрэлцэн ирлээ. Энэ нь дэлхийн аврага шалгаруулах тэмцээний бас нэг дээд амжилт болжээ.

Өчигдөр Дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээнийг нээх ёслол өдөр тууш Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд явагдсан тэмцээнүүдийн нэг ёсны үргэлжлэл болов. Баяр ёслол эхлэхээс дөнгөж хагас цагийн өмнө эрэгтэйчүүд түүний дотор ямайкын гарамгай тамирчин Усэйн Болт урьдчилан шалган сонгох 100 метрийн гүйлтэд оролцлоо.

Нээлттэй ёслол хэд хэдэн үйл явдлаас бурэлдэв. Үйл явдал бүр дэлхийн ШУ, соёлд хувь нэмэр оруулсан оросын гарамгай төлөөлөгчидтэй холбоотой байв. Онолын сансар судлалыг үүсгэн байгуулагч Константин Циолковский Лужникийн дээгүүр дугуй унаж явж өнгөрөв. Химикч Менделеевын нойрсох үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд Менделеевийн үелэх системийн элементууд зэрэгцэн жагсав. Парист «Оросын улиралыг» зохион байгуулагч Сергей Дягилев «Хунт нуур» балетын хөгжим эгшилмэгц олны өмнө гарч ирлээ. Үйл явдал бүрт дурс бичлэгийг хавсаргав. Хэсэг жүжигчин талбайд Потёмкин хуягт хөлөг онгоц явах давалгаа, Казимир Малевичийн «Хар дөрвөлжин» зураг, Москвагийн метроны бүдүүвч гэх мэт үзвэрийг зохиов.

Нээлтийн бүх хөтөлбөр ийн хэмжээний хөнгөн атлетикийн тэмцээнийг анх удаа хүлээн авч зохион явуулж байгаа Орос улс ба Молсквагийн нэг ёсны нэрийн хуудас боллоо. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин «спортын хатан хаан» гэгдсэн хөнгөн атлетик өнөө дэлхийд ямар ач холбогдолтой байгааг хөндөн хэлэхдээ: «Манай орон дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээнийг анх удаа хүлээн авч байна. Бид ийн итгэл найдварыг эрхэмлэн үзэж байна. Дэлхийн хүчит тамирчид, гарамгай дасаглжуулагчид болон олон улсын хөнгөн атлетикийн өнөр гэр бүлийн төлөөлөгчид манайд зочлож байгаад үнэн сэтгэлээсээ баярлаж байна. Хөнгөн атлетикийг зүй ёсоор «спортын хатан хаан» гэлцдэг. Хөнгөн атлетик соёл иргэншлэлийн эхэн үед үүссэн. Хөнгөн атлетик ув тэгш, шудрага гоё тэжмцээний тухай хүсэл мөрөөдлийг биелүүлж, спортоор хичээллэхэд хүмүүсийг зоригжуулж, тив улс орнуудыг нэгтгэж, ард түмнүүдийн итгэлцлийг бэхжүүлж байна» гэв.

Энэ удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцогчдын бүрэлдэхүүнд орсон одод бишрүүлж байна. Мэдээжээр Олимпийн хоёр удаагийн аврага оросын тамирчин Елена Исинбаева, Олимпийн зургаан удаагийн аврага ямайкын богино зайны гуйгч Усэйн Болт нар гол баатарууд нь юм. Энэ улирлын дэлхийн дээд амжилт тогтосон тамирчид оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд орсон байна. Спортын тоймчид зоригтой тааварлахаас эмээхгүй байна.

Оросын шигшээ багийн гишүүдийн тэн хагас нь шагнал хүртэх бодит боломжтой гэж тэд үзэж байна. Бүгд шинэ шинэ аврага амжилт гаргана гэдэгт найдаж байна гэж Владимир Путин хэлээд: «Энд Лужникид тамирчид шинэ гарамгай үр дүнд хүрнэ гэдэгт бид найдаж байна. Бүх тамирчинд амжилт хүсье. Энэ удаагийн дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээн шинэ нээлт хийж, шинэ аврага амжилт тогтоож, өндөр сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Нээлтийн ёслолын шувтаргаар дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээний бэлгэ тэмдэг болох Богширго шувуу гарч ирэв. Интернет-уралдааны дунгээр энэ шувууг сонгож авсан хийгээд тэр дэлхийн хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээний анхны шуувуун бэлгэ тэмдэг болжээ. Богширго шувуун хөнгөн атлетикийн шинж чанарыг бүрэн тусган харуулж байна гэж зохион байгуулагчид тэмдэглэв. Богширго шувуу москвагийн газар нутгийн байдлын салшгүй нэг хэсэг аль хэдийнэ болсон юм».