АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сноудены хэргээс болж Орос-Америкийн харилцаанд бий болсон бүрхэг байдлыг сарниулав. Тэрээр 8-р сарын 9-нд сүүлийн 3 сар дахь анхны хэвлэлийн бага хурлыг хурулдууллаа.

Тэрээр хэлсэн үгэндээ: Америк улс Оростой харилцах харилцаандаа дүн шинжилгээ хийж, асуудлыг нарийн тунгаан бодохын тулд түр завсарлага авч байна. АНУ Орос улстай ажил хэргээ цаашид ч үргэлжлүүлэхэд бэлэн байна. Эцэст нь Сочид болох өвлийн Олимпод ямар ч эсэргүүцэл байхгүй гэжээ.

Хэвлэлийн бага хурал дээр Москвад болох ДХУ-д явахгүй тухай шийдвэрээ илэрхийлж, Орос улстай санал зөрөх байдал хэвээр бөгөөд цаашид ч байх болно. Гэвч энэ нь харилцаагаа таслах шалтаг болохгүй.

ЗСБНХУ задран унаснаас хойш Орос улстай харилцах харилцаанд түгшүүртэй байдал ч байсан, нэг болон бусад салбарт хамтрах, өрсөлдөх ч байдал байсан.

Гэсэн ч стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах шинэ гэрээний салбарт дэвшилтэнд хүрч, Орос улс АНУ-д Афганистаны асуудлаар тусалж байна. Обама нэмж хэлэхдээ:

«Сүүлийн Сноудентай холбоотой явдал бидний санал зөрөлдөөний өчүүхэн нэг илрэл гэж бодож байна. Сүүлийн хэдэн сар Сирийг тойрсон хүний эрхийн асуудалд бид түүнийг ажиглаж байна.

Бидэнд Орос улс хаашаа явж байна вэ гэдгийг бодож үзэн, бидний үндсэн сонирхолыг тодорхойлж, харилцаандаа нарийн дүн шинжилгээ хийх зорилгоор завсарлага авах нь зүйтэй юм.

АНУ-д юу хийвэл сайн байх уу гэдэг асуудал Орост ч ялгаагүй тийм байх болов уу гэж найдаж байна.Зарим нэгэн санал зөрөлдөөн байх бөгөөд үүнийг нуух нь бүтэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч энэ бол ердийн үзэгдэл юм» гэжээ.

Орос АНУ-ын хооронд хүйтэн дайн байхгүй, зарим нэгэн гаж явдал байдаг ч бусад асуудал шийдвэрлэгдэж байгаа гэж Америкийн ажил нэгт Джон Керритэй уулзсан уулзалтын тоймыг Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров тайлбарласан байна. Үүнээс өмнө Вашингтонд «2+2» хүрээнд болсон яриа хэлэлцээрт БХ-ын сайд Сергей Шойгу, Чаг Хейгл нар оролцжээ.

Вашингтонд «2+2» -ын хүрээнд яриа хэлэлцээр сүүлийн 5 жилд анх удаагаа нилээд тайван, ажил хэргийн байдалд явагдах естой байлаа. Тэр тусмаа Цагаан ордны өмнө нь Москвад хийх айлчлалаа цуцалсан шоуны дараа багахан сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр өнгөрөх байсан боловч сайд нарт маш их асуудлаар зөвшилцөх шаардлагатай болжээ. Энэ тухай яриа хэлэлцээрийг нээх үедээ Сергей Лавров мэдэгдсэн байна.

«Өнөөдрийн хэлэлцэх асуудал хангалттай бөгөөд бидэнд санал зөрөх ч асуудал бий. Тэгсэн ч зүй есоор тэр тухай тайван үргэлжлүүлэн ярих болно. Джон Керри энэ ажилд томилогдсоны дараа анх удаа бид уулзахад, тэрээр манай хоёр улсуудаас их зүйл шалтгаалах учир, бидний үүрэх ачаа хүнд хариуцлагатай, тиймээс насанд хүрсэн хүмүүсийн ёсоор хамтдаа ажиллах хэрэгтэй гэж хэлснийг санаж байна. Тиймээс ч бид тэгэхийг хичээж харилцан ойлголцоно гэдэгт найдаж байна» гэж Сергей Лавров хэллээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаДжон Керригийн тэмдэглэснээр зарим нэг илэрхий асуудлыг үл харгалзан томоохон хэмжээний ихэнх асуудлыг хамтдаа шийдвэрлэх шаардлагатай юм. Джон Керри энэ санаагаа Америкийн ард түмэнд хамгийн энгийн аргаар ойлгуулахыг хичээсэн байна.

«Бид Лавров, Шойгу-хоёр Сергейг хулээн авахдаа маш баяртай байна. Манай хоер орны хоорондын харьцаа их чухал болох нь бидний сонирхол нэг гэдгийг давтан хэлэх нь шаардлагагүй бизээ.

Энэ нь зөвхөн Сноудений хэрэгтэй хамааралтай бус гэдгийг бид бүгд ойлгож байгаа юм. Хэдийгээр бидэнд санал зөрөх явдал байдаг ч бидний харилцан яриа хэлэлцээр эдгээр учир шалтгаанаас чухал юм» гэж Джон Керри хэллээ.

Хамгийн чухал нь мэдэгдэл биш хэлэлцээрийн үр дүн гэж бүгд санал нийлж байгааг Сергей Лавров мэдэгдээд

«Дэлхий нийтэд гүнзгийрсэн, Америктай адил сонирхож байгаа, Пуужингийн эсрэг хамгаалах сэдвээр, стратегийн тогтвортой байдалд ямар эрсдэлтэй болохыг ойлгохын тулд нарийвчлан авч үзсэн юм.

Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар санал солилцлоо. «3+3» гэсэн Ираны төлөөлөгчидтэй хийх ээлжит уулзалтыг тун удахгүй зохион байгуулахыг хүлээж байна. Энэ салбарт нээлттэй ажиллахад бэлэн байгаа хэмээн мэдэгдсэн Ираны шинэ ерөнхийлөгчийг дэмжиж харилцан тохиролцохыг хүсэж байна» гэлээ.

Сирийн талаар бага ч болов дэвшилтэд хүрч, энэ сарын сүүлээр «Женев-2» хэмээн нэрлэгдсэн энхийн бага хурлыг бэлтгэх Орос Америкийн шинжээчдийн уулзалт болно. Үүний зэрэгцээ Лавров, Керри нар Сирийн талаарх Орос Америкийн үнэлэлт адил төстэй байгааг цохон тэмдэглэжээ.

Сноудены хэргийн хувьд, яриа хэлэлцээрийн үеэр уг асуудал бараг хэлэлцэгдээгүй гэж Лавров онцлон тэмдэглээд «Бидэнд ямар ч хүйтэн дайны заналхийлэл алга, харин ч хамгийн нягт хамтын ажиллагаа байгаа нь түүнийг бэхжүүлэх сайхан боломж юм. Эдвард Сноуден – энэ бол өчүүхэн бөгөөд таагүй гаж үзэгдэл.

Үүнийг тойрч багагүй шуугиан өрнөсөн боловч энэ нь бидний нэгдмэл сонирхолыг тасалдуулах боломжгүй гэдгийг ойлгож байна. Өнөөдрийн уулзалтын дунд манай хоёр орны харилцаа ард үлдсэн гэж ярих аливаа шалтагийг би олж харахгүй байна. ХМ-ийнхний цуцлагдсан хэмээн бичиж байгаа ДХУ хойшлогдож, улмаар хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна» гэжээ.

Москва,Вашингтон хоёр цэрэг дайны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тодорхой тохиролцооны талаар БХ-ын удирдлагууд мэдэгдсэн байна. Хамтарсан сургуулилтуудыг аль болох ойр, олон анги салбаруудыг хамруулан явуулж байх хэрэгтэйг Сергей Шойгу тэмдэглэжээ.