Сүүлийн сар цэргийнхэн болон засгийн газрын хүчнийхний сөргөлдөөний улмаас 5000 хүн амь насаа алдаад байна. Энэ уйтгарт мэдээг Ливаны хэвлэл мэдээлжээ. Тэмцэлдэж буй талуудыг хэлэлцээр хийлгэж,Женевт бага хурал хуралдуулахаар Олон улсын нийгэмлэгийн гаргаж байгаа хүчин чармайлт одоогоор ямар ч мэдэгдэхүйц үр дүн өгсөнгүй.

Зөвлөлдөөний эхлэх хугацаа хэдий чинээ хойшлигдоно төдий чинээ идэвхтэйгээр террористууд энэ чухал үйл явдалд саад болох болно гэж Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна.

Сирид засгийн газар дээд зиндааны сөрөг хүчнийхэнтэй дайтаж байгаа экстримистуудийн тоо улам өсч байна гэж Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийсэн уулзалтын тодорхойлжээ.

Ийм байдал цаашдын эмх замбараагүй байдалд хүргэх муу талтай. Оросын тал өөрийн хариуцсан, гүйцэтгэх засаглалынхныг ятган Женевт төлөөлөгчдөө илгээх даалгаврыг биелүүлсэн. Тэгсэн хэдий ч эсрэг талынхан Дамаскийн албан есны шийдвэрийг саатуулж байгаа юм.

Тэдэнд үзэл суртал, санхүүгийн тусламж үзүүлж байгаа барууны болон Арабын зарим нэгэн улсуудын дэмжлэгийн хариуд бага хурал ач холбогдолгүй болохыг мэдэгдэж байна.

Тэгсэн хир нь зөрчилдөөнийг шийдэх нөхцлийн гол шалтгаан хэмээн үзэж Башар Асадыг огцрохыг удаа дараа уриалж байсан АНУ, санамсаргүй мэдэгдлийг хийлээ. ТТГ Майкл Мореллагаар бамбайлан Асадын дэглэм нурвал, энэ нь АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж мэдэх юм.

Тэгсэн тохиолдолд Сири улс террористууд болон лалынхны хатуу ширүүн үйлдвэр болж хувирах байсан. Энэ бол АНУ-ын байр суурьт шинэ эргэлт болох юм. Тиймээс Америк үүнтэй зэрэгцэн эрс тэс лалынхан голлох үүрэгтэй Сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэхээр бэлтгэж байна.

Энгийн номхон ардыг үй олноор устгасан явдал бол гуйцэтгэх засаглалтай «аймшгийн тэнцвэр»-ийг тогтоох зорилготой байсан юм гэж Үндэсний сөрөг, хувьсгалын хүчнийхний толгойлогчдын нэг Анис Айрут мэдэгджээ.Анх удаа сөргөлдөөний эхнээс курд үндэстнийг хавчин гадуурхах болсон.

Сөрөг хүчний тактикт хэрхэн хандаж байгаа талаар Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров хэлэхдээ:«Үүнээс өмнө ч ийм мэдэгдэл хийж байсан, хэмжээ нь л харин ихэссэнээс биш. Дамаскт ээлжит теракт боллоо. Үүнийг хурдан дуусгавар болох хэрэгтэй.

Аюулгүйн зөвлөл ямар нэгэн шалтаггүйгээр эдгээр террорист үйл явцыг буруушаах байх гэж найдаж байна.Сирид болж байгаа терактийг Аюулгүйн Зөвлөлийн зарим гишүүд буруушаахыг хүсэхгүй байсныг өмнө нь бид ажиглаж байсан» гэлээ .

Сирийн дэглэмийг ийм харгис хэрцгий үйл ажиллагаанд хэн ч нэг ч удаа, тэр буу хэл заналт дайснууд нь хүртэл буруутгаж байгаагүй юм. Сирийн үйл ажиллагаанд саад болохын эсрэг ганц Майкл Морелл ч үг хэлээгүйг тэмдэглэх хэрэгтэй.

АНУ-ын хуурай замын армийн штабын дарга, генерал Рей Одиерно Сирид зэвсгийн хүчээр дотоодод шууд халдан орохыг эсэргүүцэн огцом хандлагаа илэрхийлжээ. АНУ-ын БХ-ын штабын удирдлагуудын нэгдмэл хорооны дарга Мартин Демпси, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа хэнд ч ашиггүй гэдэгт итгэлтэй байна.

Мэдээж хэрэг тэдний санаа бодол Сирийн дайчдад зэвсэг нийлүүлэх асуудалд ямар нэгэн үүрэг гүйцэтгэхгүй нь ойлгомжтой. Түүнийг сонирхож буй олонх бий. Тэгсэн хэдий ч америкийн хүчнийхэн Сирийн асуудлыг бодитойгоор харж байгаа нь илт юм.