Оросын ГХЯ болон Оросын БХ-ын удирдлагууд болох Сергей Лавров, Сергей Шойгу нар «2+2» хүрээнд АНУ-ын Төрийн удирдах газар, Пентагоны удирдлагууд Джон Керри, Чак Хейгел нартай Вашингтонд уулзлаа.

Хэлэлцээрийн дараа болсон бага хурал дээр: «манай хоер орны хооронд ямар ч хүйтэн дайн байхгүй, харин жинхэнэ хамтын ажиллагаа бий» гэж Сергей Лавров мэдэгдсэн байна. Сүүлийн үед Эдвард Сноуденаас болж Орос улс Америкийн хооронд болсон зөрчилдөөн бол гэнэтийн болоод ялигүй зуйл юм.

Америкийн тусгай албаны ажилтан асан, түүнд орогнол олгосон явдал Москвагийн хувьд олон улсын эрх зүй, манай хуулийн хэм хэмжээнд щийдэгдсэн зүйл гэж тайлбарлажээ.АНУ Орос улстай хийх харилцаандаа дүгнэлт хийж, түр завсарлах шаардлагатай гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна.

Обама хоёр улсын харилцаанд дэвшилт байхгүй байгаагаар шалтгаалан, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай есдүгээр сард, Их хорийн уулзалтын өмнө уулзахаа хойшлуулахаар шийдсэн тухайгаа мэдэгджээ.

Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр, хоёр улс урьд нь янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд их амжилт гаргаж байсан боловч, одоо манай улсуудын хооронд зарим нэгэн хямрал байгааг тэмдэглэлээ.

Тэгсэн хэдий ч Путинтай ердийн харьцаатай байж, асуудлыг шууд, үр бүтээлтэйгээр авч хэлэлцэж байгааг Америкийн ерөнхийлөгч цохон мэдэгдлээ. Обамагийн хэлснээр, Эдвард Сноудены хэрэг, Москва Вашингтоны хоорондох ээдрээтэй асуудлын ганц шалтгаан биш бололтой.