Оросын тэтгэвэрийн насны хүмүүст, тэдний ажил эрхэлж буй үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ нэр төртэй амьдралыг хангах талаар улс оронд туслах естой. Эцэг,эхийнхээ тэтгэвэрт нэмэлт болгож, иргэн бүр цалингийнхаа 2 хувийг шилжүүлж байх естой тухай хуулийн төслийг ОХУ-ын Улсын Их Хуралд оруулжээ. Хүмүүс энэ санаачилгад олон талтай хандаж байгаа юм.

ОХУ-ын Тэтгэвэрийн намын тэргүүн Игорь Зотов «улс эх орон тэтгэврийн насны хүмүүсийн нэр төртэй амьдралын хариуцлагыг залуу үеийнхэнтэй хуваалцах естой» гэж үзэж, насанд хүрсэн хүүхдийн цалингийн буюу өөр бусад орлогын 2 хувийг тэтгэвэртээ нэмж авах эрхийг эцэг, эхчүүдэд олгохыг санал болгожээ.

Макро-эдийн засгийн шинжилгээ, судалгааны болон богино хугацааны төлөвлөлтийн төвийн шинжээч Елена Пенухина «үнэндээ бол энэ нь эцэг,эхдээ зориулан татвар төлөх тухай санал юм» гээд

«Эдийн засгийн үүднээс бол энэ нь нийгмийн даатгалын татварыг ажил олгочдын талаас биш, ажилтны талаас төрөл садны холбоог харгалзан нэмэгдүүлэх гэсэн хэрэг юм. Энэ нь тун хачирхалтай бодлого юм» гэлээ.

Хуулийн төсөлд тодорхой бус олон зүйл бий. Тухайлбал, эцэг эхийн эрхээ хасуулсан буюу архи болон мансууруулах бодист автагдсан эцэг, эхчүүдээс бусад нь ийм тэтгэмж авах естой. Харин эрүүл мэндийн улмаас ажиллах боломжгүй залуус улсаас авдаг тэтгэмжийнхээ 2 хувийг эцэг, эхчүүдийн фондод шилжүүлэх хэрэг үү? Харин үр хүүхдээ алдаж, үлдсэн ач зээ нараа хүмүүжүүлж байгаа настай хүмүүс яах болж байна вэ?

Шинжээч Елена Пенухина цааш нь ярихдаа: «Ёс суртахууны үүднээс авч үзвэл, уг хуулийн төслийг боловсруулж санал болгогч нь хүүхдүүд эцэг, эхээ хүндэтгэх естойг хуулийн дагуу ойлгуулахыг хичээсэн мэт санагдаж байгааг тэмдэглээд

«Төрөлтийг дэмжих талаар төсөлд оруулсан нь бас эргэлзээтэй юм. Хүүхэд төрүүлэх шийдвэр ирээдүйд дээрх байдал хэрхэн нөлөөлөх нь холын төлөвлөгөө учир ийм арга хэмжээ оросын нийгэмд биелэгдэшгүй юм» гэлээ.

ОХУ-д тэтгэврийн насны иргэдэд тэтгэвэр олгох асуудлыг урьд улс дан ганцаар шийдвэрлэж, тэтгэвэрийн хэмжээ хүний албан тушаал, ажилласан жил хугацаа, цалингийн дундаж хэмжээнээс шалтгаалж байсан.

Харин оросын залуучууд 2002 оноос тэтгэвэрийн шимэтгэлийн хуримтлалын санг заавал бүрдүүлж байгаа юм. Одоо тэтгэвэрийн шинэ бодлогыг боловсруулж байна Шинжээчид тэтгэвэрийн насны хүмүүсийн амьдрал зөвхөн улсаас биш тэдний хуримтлуулсан татварын хэмжээнээс буюу сайн дураар төлсөн мөнгөний хэмжээнээс шалтгаалах ёстой гэж үзэж байна. Тэгвэл хүмүүс тэтгэвэрт гарахдаа нилээд мөнгө хуримтлуулж, таатай, нөхцөлд аж төрөх боломжтой болно.

Өөрөөр хэлбэл тэтгэвэрийн насны хүнд нэр төртэй амьдралыг ирээдүйд хүн өөрөө, улс орон, эсвэл өөр хэн нэгэн хангах асуудал одоохондоо шийдвэрлэгдээгүй байна. Харин эцэг, эхдээ 2 хувийн татвар төлөх тухай Игорь Зотовын саналыг парламент батлах нь юу л бол.

Эцсийн эцэст Орос оронд «Гэр бүлийн хуулийн» 87-р зүйл хүчин төгөлдөр байгааг бас харгалзах хэрэгтэй. Насанд хүрсэн хүүхэд хөдөлмөрийн чадваргүй эцэг эхдээ, уг зүйл ангийн дагуу тусалж, анхаарал халамж тавих ёстой. Иймээс хүүхэд нь туслахаас татгалзсан тохиолдолд, эцэг, эхчүүд шүүхэд хандан тэтгэвэр тогтоолгох боломжтой юм. Тэвгэл тэд 2 биш 25 хувийн тусламж авах болно.