Дэлхийн 2-р дайнаас хойш үйлдвэрлэсэн японы хамгийн том байлдааны хөлөг онгоц болох Izumo маягийн нисдэг тэрэг тээгч эскадрын мина зөөгчийг ашиглалтад оруулсан явдал Японы «энх тайван» Үндсэн хууль хүчингүй болж мэдэхийг илтгэн харуулсан юм. Япон дайсанд сэрэмжлэх цохилт өгөх буурьтай чадавхи бүхий цэргийн гүрэн улс болон хувирч байна гэж Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Izumo маягийн хөлөг онгоцны хэр хэмжээ, бүтэц тэр шинэчлэгдэх их чадавхитай байх гэж тааварлах үндэс боллоо. Абэгийн засгийн газраас Үндсэн хуульд засвар оруулвал эдгээр хөлөг онгоцыг нисэх онгоц тээгч хөлөг болгон хувиргах юм.

Izumo маягийн хөлөг онгоцны даац дэлхийн янз бүрийнийн орны флотын нисэх онгоц тээгчээс илүү их байж буюу тэнцэж байна. Энэ хөлөг онгоц нийт 27000 тонн даацтай. Эскадрын мина зөөгч гэгчийн даац Фолклендын дайнд оролцсон британийн Invincible маягийн нисэх онгоц тээгчийнхээс илүү их байна.

Даац нь италийн орчин цагийн Cavour нисэх онгоц тээгчтэй тэнцэж,Тайландын жижиг Chakri Naruebet нисэх онгоц тээгчийнхээс хоёр дахин илүү их байна. Izumo нисэх онгоц тээгчийн бүрэн шинж чанар, чадвартай байна. Удахгүй тэр 5 дахь үеийн F-35В сөнөөгч онгоцыг тээж мэднэ.

Япон улс Izumo маягийн бас нэг хөлөг онгоцыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна 19000 тонн даацтай Huuga ангилалын нисдэг тэрэг тээгч хоёр эскадрын мина зөөгч байгаа.

2013 онд япон-америкийн хамтын байлдааны сургуулийн явцад америкийн MV-22 Osprey онгоцыг түүн дээр буулгаж үзсэн билээ. Ингээд Япон удахгүй байлдааны нисдэг тэрэг, нисэх онгоц, сөнөөгч онгоц тээх дөрвөн хөлөг онгоцтой болж мэднэ.

Хятад улс ч нисэх онгоц тээгч хөлөг онгоцны флотыг байгуулах нь тод зүйл. Мөн өрсөлдөөнд Япон давуу талтай. Хятад улс нисэх онгоц тээгч флотоо өөрөө биеэ даан байгуулж байна. Орос улстай техникийн харилцаан ажиллагаа явуулах гэсэн оролдлого нь үр дүнд хүрсэнгүй.

Сүүлийн жилүүдэд Бразили хятадын мөн хөтөлбөрт тусласан ганц улс болов. Бразили хятадын цэргийн тэнгисчдийг өөрий нь жижиг San Paolo нисэх онгоц тээгчийн цэргийн алба хаах зохион байгуулалттай танилцуулав.

Харин Япон улс бүр эхнээсээ америкийн туршлага, америкийн технологид тулгуурлаж мэднэ. Хятадын 5 дахь үеийн нисэх онгоцыг бөөнөөр үйлдвэрлэж эхлэхээс өмнө F-35 сөнөөгч онгоцууд японы флотод хүртээлтэй болох байх.

Хятадын флотын хөгжилд амжилт гарсан ч япончууд усан цэргийн хүрээнд итгэлтэй байр суурь эзлэж байна. Тус улс их туршлага, дээд зэргийн тоног төхөөрөмж, боловсон хүчинтай болон ялангуяа шумбагч онгоцыг эсэргүүцэх сайн бэлтгэлтэй мэргэжилтнүүдтэй юм.

Нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг ашиглах талаар их туршлага хуримтласан өрнөдийн томоохон орнууд Японы түншүүдийн дотор байна. Хятадын тал хүчний харьцааг өөртдөө ашигтайгаар өөрчлөхийн тулд хүч чадал болон гаднаас авч мэдэх бүх тусламжийг дайчлах ёстой.