Олимпийн «Сочи-2014» наадмын бамбар аялуулах буухиа эхлэх хүртэл 2 сар орчим хугацаа үлдлээ. Аялах зам чиглэлийг нь бараг цаг минутаар тодорхойлсон уг бухиа 123 өдрийн туршид 65 мянган км замыг туулах юм. Өвлийн Олимпийн түүхэнд ийм урт хугацааны бухиа урьд нь байгаагүй. Бамбарыг 2900 хот суурин, тосгоноор дамжуулахыг дэлхий даяар ажиглах болно.

14 мянган хүн Олимпийн бамбарыг аялуулах буухиад оролцож, түүнийг Орос орны нэрийн хуудас болсон түүх, соёлын газрууд, жишээлбэл, оросын аугаа их зохиолч Лев Толстойн ажиллаж, амьдарч байсан «Ясная Поляна» эдлэн газар, Архангельск муж дахь сансрын «Плесецк» талбар, Камчаткийн хойг дахь унтраагүй, Авачины галт уул, Якут улс дахь алмазын хамгийн том орд газар аваачина.

Оросын модон уран барилгын шилдэг сор болсон, нэг ч хадаас ашиглахгүйгээр барьсан сүм хийд хадгалагдан үлдсэн, Карелийн, дэлхийд алдартай Кижи аралд Олимпийн бамбарыг бас хүргэнэ. «Кижи» хэмээх дархан цаазат музейн орлогч захирал Ирина Павлова Олимпийн бамбарын бухиа 10-р сарын 22-т Кижи арлаар бүхэл бүтэн нэг км-ийг туулахыг баттай мэдэж байгаа гээд:

«Эртний модон барилгын музейд ямар ч гал аюултай» гэж бид үздэг боловч Олимпийн бамбар ямар нэгэн аюул учруулна гэж итгэхгүй учир түүнийг зөвшөөрөн хүлээн авна» гэлээ.

Автомашин, галт тэрэг, нисэх онгоцоор аялал хийх Олимпийн бамбарыг сэлэгчид бараг хагас км-т усаар туулан дамжуулна. Оросын 3 морь, буга, нохой хөллөсөн тэргээр,ундаг дугуй, цас туулагч машин, моторт завь, тэшүүр, цанаар ч аялал хийх Олимпийн бамбар дуужин замаар уул өөд авирч, тусгай аппаратаар тэнгэрт хөөрч, батискаф төхөөрөмжөөр Байгал нуурын ерөөлд хүрч, Европын хамгийн өндөр Эльбрус уулын оргилд гарч, сансарын нислэг ч бас хийнэ.