Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль (МУИС), Төв болон Зүүн Европын хамгийн шилдэг дээд сургуулиар шалгарч, олон улсын Webometrics-ийн рейтингт эхний байрыг эзэлсэн байна. Гол шалгуур нь Интернетэд уг дээд сургуулийн хайлт, давтамжийн байдал Хуучин Ертөнцөд хэнийг ч дагуулахгүй хол хаясан нь шинжээчдийн дүгнэлтийн эх суурь болжээ.

Эхний байр үргэлж нэр хүндтэй байдаг ч энэ удаагийн хувьд онцгой ач холбогдолтой ялалт байлаа. Учир нь МУИС, бараг гурван мянган өрсөлдөгчийг ардаа орхисон байна. Шинжээчид, их сургуулийн сайтын гаднаас нэвтэрч харьцах бусад сайтын хүрээ, тоо хэмжээ, интернетийн сүлжээнд хир их давтамжтай, эрэлт ихтэй байгаа зэргийг харгалзан үзжээ.

Энэ нь Webometrics-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар боловсролын байгууллагуудын ерөнхий түвшинг харуулж байгаа юм. Дэлхийн их дээд сургуулиудын рейтингийг анхааралтай судалж, түүнд тэргүүлэх байр эзлэхийн тулд багагүй чармайлт гаргадаг гэж МУИС-ийн хэвлэлийн албаны дарга Татьяна Вишневская өгүүлж байна.

«Webometrics-ийн рейтинг бол дэлхийд алдартай дөрвөн их дээд сургуулиудын рейтингийн нэг юм.Энэ рейтингт МУИС-ийн эзэлсэн үзүүлэлт Европын энэ интернетийн ертөнцөд өөрийн эрхийн дагуу олж авсан байр суурь гэж үзэж байна.

Бид ШУ, боловсролын уламжлалыг хөгжүүлж, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх,шинжлэн судлах арга барилыг сайжруулах, мөн сургалтын шинэ төлөвлөгөөг боловсруулахад анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

Сүүлийн үеийн боловсролын шинэчлэл гэвэл юуны өмнө факультет хоорондын курсуудын үйл ажиллагааг зохицуулах явцыг дурдаж болно. Энэ нь алдартай эрдэмтдийн лекцийг сонсохын тулд аль ч курсийн оюутан нэрээ бичүүлж болоход оршино.

Энэ онд МУИС өөр бусад нилээн хэдэн нөлөө бүхий рейтингууд, түүний дунд, гуравдугаар сард, дэлхийн хамгийн алдартай нэр хүндийн рейтинг болох Times Higher Education-д орсон байна.

Харин тавдугаар сард нөлөө бүхий Британийн судалгааны компани QS, дэлхийн «Шилдэг-100» их, дээд сургуулийн жагсаалтад, «математик», нэгдмэл хичээлийн төрөл «физик астрономи», «орчин үеийн хэлүүд» гэсэн гурван үзүүлэлтээр оруулсан болох нь тодорчээ. Энэ бол маш өөдрөг ирээдүйтэй чиг хандлага юм.

Үүнээс гадна тун удахгүй Оросын их дээд сургуулиуд, өөр нэг, урьд өмнө байгаагүй BRICS-ийн улсуудын их дээд сургуулиудын рейтингт хамрагдаж болзошгүй. Түүнийг үүсгэн бий болгож байгаа тухай саяхан зарласан юм.