«Гадаад харилцааны стратегийн төлөвлөлтийн хэсэг» Япон улсад байгуулагдсан юм. Түүний бүрэлдэхүүнд орсон ГХЯ, эдийн засгийн яам болон бусад тусгай газрын мэргэжилтнүүдийн зорилт олон улсын тавцанд Япон улсын нааштай дүр төрхийг дэмжих, гадаад орнуудтай найрсаг хэлхээ холбоог төлөвшүүлэх, японы соёлыг сурталчлахад оршино.

Сенкаку (Дяоюйдао), Такэсима (Токто) арлуудаас болж Хятад, Өмнөд Солонгос хоёр улстай санал зөрөлдөөн хурцдсан учир Сайд нарын танхимын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Хиросигэ Сэко тэргүүтэй шинэ байгууллагыг бий болгосон гэж зарим шинжээч таамаглав. Энэ нь Японд зохисгүй хандаж байгаа хятадуудын тоо хэмжээ 90 хувиас хэтрэхэд хүргэснийг нийгэм судлалын санал асуулгын үр дүн харуулав.

Японы эсрэг санал Өмнөд Солонгост ч гаарч байна. Умард Солонгост японы эзэмшлээс чөлөөлөгдсний 68 жилийн ойн өмнө хэвлэл суртал нэвтрүүлгийн идэвхтэй компанит ажиллагаа явуулж, японы засгийн газраас нутагт дэвгэрт өнгөлзөөд зогсохгүй милитаризмыг сэргээж, түүхийн баримтуудыг гуйвуулж,1910-1945 онд Солонгост колоничлолын дэглэмийн үед үйлдсэн гэмт хэргээр учруулсан хохиролыг нөхөх төлбөр төлөхөөс татгалзсан явдлыг шүүмжлэв.

Шинэ хэсгийг зүй ёсоор байгуулсан гэж Алс Дорнодын хүрээлэнгийн нэрд гарсан шинжээч Виктор Павлятенко үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Синзо Абэ давшлах идэвхтэй тодорхой гадаад бодлогто явуулж байна. Эдүгээ Японд мөнгө хөрөнгөөс өөр дэлхийн олон нийтэд нөлөөлөх хэрэгсэл үгүй. Абэ Зүүн-өмнөд Азийн орнудын холбоонд гурван удаа хүрэлцэн очиж, Япон энхийг эрхэмлэж,бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулах бодолтой байгааг харуулсан юм.

Япон улс тэгснээрээ тус холбооны Хятадыг дэмжигч гишүүдийн юуны түрүүнд Камбожийн үр нөлөөг сулруулах боломжтой болж байна. Ийм «зөөлөн хүчний» бодлогоор амжилт гаргаж мэднэ» гэв. Гадаад бодлогоо идэвхтэй сурталчлах явдал Хятадтай хийж буй маргаанд Японд туслана гэж Виктор Павлятенко үзэж байна.

Гэсэн ч Японы гадаад бодлогыг чадамгай сурталчилж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг хэсгээр Японыг дэмжүүлсэн ч Хятад улс байр сууриа амархан тавьж өгөхгүй. Тэр ч байтугай Япон байр сууриа идэвхтэй сурталчлах нь Токио Бээжингийн хоорондын үзэл суртал, дипломат сөргөлдөөнийг хурцатгаж л мэднэ гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Ийм уршгийг урьдаас хараж болох байсан. Гэвч энэ нь Япон улс гадаад бодлогоо сурталчлахгүй байвал зохино гэсэн үг огт бишээ. Ер нь томоохон гүрэн улсууд гадаад бодлогоо сурталчладаг. Гэвч ийм үйл ажиллагааны үр ашиг зааг хязгаартай байдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь Орос улсад маш олон хүн Япон болон японы соёлд дуртай. Японы ЭСЯ-ны хүчин чармайлт үүнд ихээхэн нөлөөлсэн юм.

Гэсэн ч Өмнөд Курилын арлуудыг Японд буцаах саналыг Орост цөөнхөн хүн дэмжиж байна. Түүнээс гадна маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар Токиогийн байр суурийг оросын оршин суугчдад тайлбарлах гэсэн японы дипломат ажилтан, улс төрчдийн хэт идэвхтэй оролддого эгдүүцэл л төрүүлдэг» гэв.

Мөн Хятад улс, Өмнөд Солонгост мэдрэгдсэн ийм бухимдал эдгээр улсаас Японтой харилцааг эрс доройтуулахыг өдөөж мэднэ. Иймээс суртал нэвтрүүлгийн ажилд хэт найдах хэрэггүй гэж Андрей Иванов тэмдэглэн хэллээ. Түүнийг ардын дипломат үйл ажиллагаа болон улс төрчдийн албан бус хэлхээ холбоогоор бэхжүүлэх хэрэгтэй.

Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал юм. Хятад, Японы эдийн засгийн харилцан холбоог сулруулж, хоёр орны сөргөлдөөнийг хурцатгах явдал хоёр талын харилцаанд ноцтой хохирол учруулж, эдгээр хоёр улсыг мөргөлдөөний ирмэгт хүргэж мэднэ. Тэгсэн цагт ямар ч суртал нэвтрүүлэг туслаж чадахгүй.