АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Орос улсад ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийхээс татгалзсан явдал АНУ-ын Конгресс дээр хэлэлцэх гол сэдэв болов. Улс төрийн талбар эсрэг жигүүрүүдийн реакци дээд цэгтээ хүрч байна.

Хэтбарууны хүчнүүд тэмцлээ цааш үргэлжлүүлж, бүр Сочийн өвлийн Олимпийн наадмыг “бойкотлохыг” тулган шаардаж байна.”Зүүн”-ийнхний зүгээс Эдвард Сноуденыг даян дэлхийн агуу их энх тайвны зүтгэлтэн Махатма Гандитай адилтган үзэх зүйрлэлүүд гарч байна.

Ингэхэд эрүүл ухаантай дүгнэлтүүд, саналууд бас гарч байна. Тэдгээрийн гол санаа юунд байна вэ, гэвэл Орос улс Сноуденд улс төрийн түр орогнол олгосон нь Обамаг айлчлалаа цуцлах шалтаг төдийхөн болов. Харин үүнийг тойрсон шуугианыг Цагаан ордон хиймлээр тарьсан.

Орос улс “Сноудены хэргийг” бий болгоогүй гэж америкийн тагнуулын ажилтан асны эцэг Лон Сноуден ярьж байна. Тэрээр Рейтер агентлагт өгсөн ярилцлагадаа, АНУ-ын засаг захиргаа бүх зүйлийг хөл, толгойн нь мэдэгдэхгүй болтол эргүүлээд хаясан. Америк хууль зөрчидөг, дэлхий дахиныг тагнадаг гэдгээ нуухын тулд Эдвардыг гүжирдсэн.

Лон Сноуден хэлэхдээ: «Хэргийн гол учир Орос улсад байга юм биш. Одоогийн зодоон Орос улстай холбоогүй. Зодоон яг энд /Вашингтонд/ болж байна.Энэ нь манай Үндсэн хуулийн эрхийг зөрчиж, уландаа гишгэж байгаа хөтөлбөртэй хамаатай.

Манай улсад Сноуденаас ч өмнө гадаад бодлогын тулгамдсан асуудлуудтай холбоотой олон асуудал байсан. Тухайлбал, америк-оросын харилцааны тулгамдсан асуудлууд.Төрийн департаментын энэ асуудлаар /”Сноудены хэргээр”/ эзлэсэн байр суурь нь хүнд байсан асуудлыг улам гүнзгийрүүлсэн. Обамагийн хэлснээр, “29 дэхь хакер” Эдвард Сноуден америк-оросын харилцаанд ийм нөлөө үзүүлсэн хэмээн эрх баригчид бүгдийг зүгээр л хуурч байна» гэлээ.

Лон Сноуден оросын ерөнхийлөгч Владимир Путиныг өмнө түүний хүүгийн хэрэгт мятрашгүй байсан шигэнэ АНУ-ын засаг захиргааны ямар ч дарамт шахалтанд автагдахгуй байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.Дуртай бол уулзалтанд явна, дургүй бол явахгүй. Энэ нь насанд хүрсэн, тэгээд бүр төрийн зүтгэлтний хэлдэг үг мөн үү? гэж Лон ерөнхийлөгч Барак Обамагийн Москва руу ирэхээс татгалзсаныг ингэж тайлбарлав.

Эцэг Сноудены бодлыг америкийн нэр хүндтэй шинжээчид бас хуваалцаж байна. Ингэхдээ бүр Орос улсад хэзээ ч найртай ханддаггүй байсан АНУ-ын “тархины төвүүдийн ” шүү дээ.

Вашингтоны стратегийн болон олон улсын харилцааны төвийн нэртэй шинжээч Энтони Кордесмен байдлыг тайлбарлахдаа

«Хэрвээ ерөнхийлөгч Обама ерөнхийлөгч Владимир Путинтэй энд /Вашингтонд/ уулзсан бол юу болох байсныг төсөөлөөд үздээ. Ийм шүүмжлэл нь засаг захиргаанд Обамаг Путинтэй уулзаагүйгээс илүү их хор хөнөөл авчирах байсан. Энэ асуултын хариу одооогийн улс төрийн уур амьсгалд ойлгомжтой гэж эмээж байна /Вашингтонд/. Дотоодын улс төрийн ашиг сонирхолууд нь эхний байранд, харин АНУ-ын сонирхолууд хоёрдугаарт тавигдах байсан даа» гэлээ.

Лондонгийн “Гардиан” сонин өнөөдөр ардчилагч- ерөнхийлөгч Обама яг одоо дайны дараа түүнээс өмнө америкийн Бүгд найрамдахчуудын нэг ч ерөнхийлөгчийн хийж байгаагүй зүйлийг хийж байгаа нь хачирхалтай юм гэж бичжээ.

Обамагийн үед л АНУ шүүх мөрдөх ажиллагаандаа 1917 оны /whistleblowers / “шүгэлдэх” хэмээх нэртэй Тагнуулын ажиллагааны тухай хуулийг ашиглаж эхэлсэн. Энэхүү хуулийг засгийн газрын нууц мэдээллийг задласан этгээдэд хэрэглэнэ.

Ингэхдээ сонинд бичиж байгаагаар, орчин үеийн аль ч толь бичигт энэ нь “хөрөнгө шамшигдуулсныг илчилсэн, залилангийн хэрэг, албан тушаалаа урвуулан ашигласан, хууль бус үйл ажиллагаа“ гэжээ.

Нөгөөтэйгүүр, конгрессмен асан болон АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Рон Пол “29 дэхь хакерын” амь насанд аюул учирч магадгүй гэж сэрэмжилж байна.

«Сноуден бол хэрэг дээрээ юу болж байдаг тухай л үнэнийг хэлэхийг оролдож байна. Энэ нь тэгээд шившигтэй юм гэж үү, манай цаг үед үү? Засгийн газрын юу хийж байдаг тухай хүмүүст үнэн байдлыг хэлэх гэсэн хүнд таагүй муу зүйлүүд, тулгамдсан асуудлууд учирч байна» гэж Рон Пол хэллээ.

Обамагийн Путинтэй хийх уулзалтыг цуцлах болсон шийдвэрт Москвад гонсгор байна. Гэтэл Орос улсын ерөнхийлөгчийн туслах Ушаковын сэтгүүлчдэд «АНУ-ын ерөнхийлөгчид Орос улсад айлчлал хийх урилга байсан, байгаа» гэж хэлсэн.