Цэв хүйтэн усанд сайн дураараа сэлэгчид Ази, Америкийн хооронд  сэлж, дэлхий дахиныг гайхуулахаар шийджээ. 17 орны 62 тамирчин «Иртыш» нэртэй, аврах хөлгөөр оросын Чукотка хойгоос гараагаа эхэлнэ.

Орос, Америкийг заагладаг Берингийн хоолойн хамгийн өргөн хэсэг нь 86 км-ээс багагүй, гүн нь 36 метрээс багагүй бөгөөд одоогийн байдлаар усны температур Цельсийн 0 градусаас + 1 градус орчим байгаа юм.

Хүйтэн усанд сэлдэг, дэлхийн шилдэг тамирчид түүнийг туулахаар шийджээ. Энэ нь Оросын тэнгэсийн жуулчин Семен Дежневын 365 жилийн өмнө Берингийн хоолойг нээсэн ойд зориулагдаж байгаа юм.

Анхны тив хоорондын сэлэлт «Нарыг угтах нь» хэмээн нэрлэгдэж, Евразийн хамгийн дорно зах Дежневын хошуунаас Хойт Америкийн хунтайж Уэльсийн хошуунд хүртэл, 86 км-ийн маршрутыг туулах болно.

Ямар ч тусгай хувцас, хэрэгсэлгүй тамирчид энэ зайг 40 цагийн туршид туулж, тамирчин бүр цэв хүйтэн усанд 20 минут сэлж, бухиаг бие биедээ дамжуулахаар төлөвлөжээ.

Тамирчин бүр хийлдэг, тусгай хөвүүрээр хангагдах бөгөөд тэр нь тамирчныг  харах болон аюулгүй байдлыг нь хангаах боломж олгоно. Харин тамирчин түүнд онц шаардлагагүйгээр гар хүрэх буюу түүнийг ашиглан амрах эрхгүй. Ийм болзолыг зөрчсөн тамирчинг сэлэлтээс хасна.

Тамирчдын хамтаар усан онгоцон дээр оросын эмч нар байж хүний бие организмын боломж нөөцийг судлах юм.

«Сэлэлтийн гараа энэ сарын 6-ны мягмар гарагт төлөвлөгдсөн боловч цаг уурын тааламжгүй байдал, тэнгис их давалгаантай байсны улмаас хойшлагдсан байна. Дэлхийн давуу амжилт тогтоохын тулд тамирчид хүлээхэд бэлэн байна.