Интернетэд тархсан цуурхалыг няцаах мэдээлэл Бээжинд ажиллаж эхлэсэн тусгай порталд нийтлэж байна. Энэ нь хятадын иргэдийн Интернет идэвхжил нэмэгдсний хариуд засгийн газраас хийсэн алхам гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн нийгмийн тогтвортой байдлыг бусниулж мэдэх цуурхал хятадын Интернет орчинд тархсан явдалтай тэмцэх гэсэн оролдлого билээ.

Интернетэд цуурхалыг няцаах бээжингийн бүс нутгийн хөтөлбөр ру. Qianlong. com 8-р сарын 1-нд ажиллаж эхлэв. Qianlong, Sogou, Sohu, Netease, Baidu, Sina Weibo зэрэг хятадын томоохон Интернет компаниуд сайтыг ажиллуулж байна. Qialong порталын бүтэц, Sogou мэдээлэл баримтыг нэгтгэх үйл ажиллагаа, үлдсэн дөрвөн компани контентыг хариуцаж байна.

Портал интернет мэдээллийн Бээжингийн захиргааны товчоо болон Бээжингийн Интернет-холбоо төрийн бус олон нийтийн байгууллагын удирдлагаар ажиллаж байна. Одоо сүлжээнд тархсан цуурхалыг нэгтгэн дүгнэж, буурьтай тайлбар өгч байна.

Эдүгээ Интернетэд тархсан цуурхалыг няцаах бүр 100 мянган тайлбар бээжингийн хөтөлбөрт байгаа. Түүнээс гадна Интернетэд луйвар ажиллагаа явуулж байгаа сайтуудын хаягийг дурджээ. Мөн түүнчлэн хэрэглэгчидтэй эргэх холбоотой байна. 30 веб-сайтын хаягийг заажээ.Үүнд Интернет дэх хөнөөлт цуурхал, луйварын тухай мэдээлж болно.

Хятадын интернет хэрэглэгчдийн тоо 564 саяад хүрээд байна.БНХАУ-ын олон иргэний хувьд Интернет мэдээллийн нэн чухал эх сурвалж, бараа худалдан авах ба зугаалах арга барил болсон юм.

Нэг талаас Интернет хятадуудын ертөнцийг үзэх узлийг өргөжүүлж, өөрсдийн узэл санааг илэрхийлэх шинэ арга барилыг олгосон юм. Нөгөө талаас БНХАУ-ын оршин суугчид хуурамч мэдээлэлд автаж байна.

Шинжээчийн хэлснээр хятадын Интернетэд цуурхал амархан нийтлэгдэж, түргэн тархаж байгаа хийгээд тэдгээрийг арилгахад нэлээд хэцүү юм. Хамтын хөтөлбөр сүлжээний орчныг хорт мэдээллээс «цэвэрлэх» оновчтой хэрэгсэл болно гэж Чэнь Хуа үзэж байна.

Интернет компаниуд урьд өмнө ч цуурхалтай тэмцэхийг хичээж ирсэн. Жишээ нь өнгөрсөн онд Sohu портал «Цуурхалыг эцэслүүлэх» тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар 300 орчим цуурхалыг няцаагаад байна.

Жишээ нь аадар бороо орсноос хойш 2012 оны 7-р сарын 21-нд Бээжинд Интернетээр хятадын өөр хотууд хүчит үерт нэрвэгдсэн тухай хуурамч гэрэл зургуудыг нийтлэн тархаасан билээ.

Цуурхал хүмүүсийг мэгдэн сандрах болон нийгмийн ёс журмыг зөрчихэд хүргэж мэднэ гэж хятадын зарим шинжээч үзэж, сэтгэл түгшиж байна. Шинэ Интернет-портал интернет хэрэглэгч албан эрх баригчдын мэдээлэлд биш цуурхалд итгэж байгаа өнөөгийн байдлыг өөрчлөхөд туслаж мэднэ гэж тэд найдаж байна.