2013 онд Николай Пржевальский Төв Азид анхны аялалаа хийсний 140 жил болж байна. Энэ аялал, Хиагт, Өргөө, Далай нуур, Хөх нуурын эрэг, Сум-Хад, Инь-Шаний нуруунууд, Цайдам, их Говийн элсэн цөлүүдийг дайрч өнгөрсөн тул, хамгийн гарамгай газар зуй-судлаач «монголын» хэмээн нэрлэжээ.

Экспедицэд оролцогчид 3 жилийн хугацаанд, 1100 км замыг туулж, аагим халуун, тасхийм хүйтэн, өвчин зовлон, нутгийн ардын найрсаг бус харьцаа зэрэг багагүй зовлон амсжээ. Тэгсэн хэдий ч экспедицийн үр дүн гайхалтай байсан. 4000 төрлийн ургамал, түүнээс гадна шинэ төрлийн нээлтүүд, хожим нь шинжээчийн нэрээр нэрлэгдсэн: Пржевальскийн гурвэл г.м олзтой иржээ.

Харин энэ экспедици эрдэмтэнд, дэлхийн алдар хүнд, Оросын газар зүйн нийгэмлэгийн алтан медалийг авчиржээ. Анхны Төв Азийн аялалын тайлан болох « Монгол ба тангад улс» ном хэвлэгдэн гарчээ.

140 жилийн өмнөөс алдаршсан эрдэмтнийг хүндэтгэн Оросын газар зүйн нийгэмлэг энэ бэлэгдэлт ойг өнөөдөр, хил орчмын Хиагт хотод анхны арга хэмжээг зохион байгуулж байна. Николай Пржевальский, нийт 5 аялал, тэр тусмаа анхныхаа аялалыг эндээс эхэлсэн билээ.

Үнэндээ Хиагтын оршин суугчид, бүх экспедицид бэлтгэхэд нь тусалсан байна. Хиагтын орон нутгийн музейд, Оросын газар зүйн нийгэмлэгийн Ази тивийн талаарх ололт амжилтанд зориулсан байнгын үзмэрүүдийг нээхээр бэлтгэж байна. Тэнд Николай Пржевальскийн аялалын талаарх материал онцлох байрыг эзлэх болно гэж музейн ажилтан Марина Чакдурова өгүүлж байна.

«Манай цуглуулганд, экспедицэд оролцогчдын хувийн эд зүйлс, ажлын багаж хэрэгсэл, Пржевальскийн Хиагтын иргэдэд бэлэглэсэн бэлгүүд бий. Хиагтын худалдаачид аялагчдыг бүх л шаардлагатай зүйлээр хангаж байсны дотор 100 адуу, тэмээнээс бүрдсэн жингийн цуваа ч байсан байна.

Юуны өмнө нутгийн амбан захиралд зориулсан идэж уух хүнсний зуйл, бэлэг сэлтийг ихээр авчирдаг байжээ. Учир нь аль нэг газар нутгийг дайран өнгөрөхийн тулд экспедицийн оролцогчид тодорхой хэмжээний алба гувчуурыг төлөх естой байсан» гэж Марина Чакдурова хэлээ.

Ер нь Ази луу явж байгаа экспедици, элч төлөөлөгчид Хиагтад дэмжлэг туслалцаа авч, тэндэхийн оршин суугчдын бахархал хүндэтгэлийг эзэмддэг байжээ. Манай худалдаачид тэдэнд үргэлж буцалтгүй тусламж үзүүлдэг байсан нь тэдний их боловсролтой, мэдлэг чадварыг үнэлдэг байсантай холбоотой байсан байх.

Хилийн хот Хиагтаар олон тооны эрдэм шинжилгээний экспедицүүд дайран өнгөрч, худадаачид эрдмийн ертөнцийн төлөөлөгчидтэй ойр харьцаатай байсан учир тэдний боловсролтой байх нь ч аргагүй юм.

Хиагт экспедицийг зөвхөн эд зүйлээр хангаад зогсохгүй, тэднийг дагалдах казакуудыг гаргаж өгдөг байжээ. Учир нь үл мэдэх зам харгүйд янз бүрийн аюул занал тохиолдож болзошгүй байлаа. Аялалын төгсгөлд, зарим нэгэн казакуудыг Оросын их гүрний цэргийн дээд шагнал болох Георгийн загалмайгаар шагнадаг байсан нь ер бусын хэрэг юм.

Экспедицэд оролцохыг хүсэгчид маш олон байсан учир өвөрмөц маягийн уралдааныг зохион явуулахад хүргэдэг байжээ. Хэн сайн буудаж, хөдөлмөрч, уйгагүй байсныг сонгон авдаг байж. Экспедицэд оролцсон, зөвхөн зэвсэг барихад бэлэн байсан казак дайчид Пржевальскийн шинжилгээний ажилд оролцож хамжилцсаар буцаж ирдэг байсан гэж Марина Чакдурова өгүүлсэн юм.

«Тэдний хувьд Пржевальский эцэг, ахмад нөхөр байжээ. Мэдээж сахилга бат найз нөхрийн биш байсан хэдий ч тэр тэдэнд таалагдаагүй бол зарим нэгэн казакууд, бүх 5 экспедицэд оролцохгүй байх байсан бизээ.

Пржевальский тэднийг шинжлэх ухаан, шинийг эрж шинжлэх дуртай өөрийн хайраар халдаасан байна. Түүний ятгалга, сургаалаар боловсролгүй экспедицэд оролцогчид суралцах болжээ» гэж Марина Чакдурова хэлээ.

Түүний дагуулуудын нэг хожим илүү хүнд зүйлийг эзэмшсэн бөгөөд, жишээ нь манай нутаг нэгт, энэ аялалд оролцож бэлдмэл хийхэд суралцан, улмаар Пржевальскийд энэ ажиллагаанд туслах болсон байна.

Пржевальский Төв Азид, европчуудын хөл тавиагүй газруудыг судалжээ. Түүний нээж, бичсэнчлэн, хойч үеийнхэн, Монгол, Хятад, Төвдөөр зоригтой аялах болжээ. Тэдний нэг, Буриад дахь Оросын газар зүйн нийгэмлэгийн төлөөлөгч, санваартан Олег Матвеев, Хиагтаас Улаанбаатар хүртэл дугуйн аялал хийсэн байна.

«Миний туулсан, Пржевальский болон түүнтэй хамт аялсан хүмүүсийн туулсныг харьцуулахын аргагүй боловч, миний зам бас толигор байсангүй, усархаг бороо асгаж байсан нь дугуй унаж явахад маш таагүй байсан.

Пржевальскийн экспедицийн ойг тохиолдуулан, энэ чиглэлийн нэг хэсгийг туулахаар шийдсэн юм. 3 хоногийн дотор 350 км-ийг туулсан ба эцсийн цэг нь миний урьд сэргээн босголцсон Улаанбаатар дах Троицкийн сүм болсон. Түүний сүсэгтэнүүдтэй уулзаж экспедицийн тухай бага сага ярьж өглөө» гэж Олег хэллээ.

Өнөөдөр дурсамжит ойг тохиолдуулан бас нэгэн аялал явагдаж байна. Оросын газар зүйн нийгэмлэгийн Буриадын салбарын төлөөлөгчид, нэрт эрдэмтэд Пржевальскийн анхны экспедицийн маршрутаар жип машины авто аялалд гарлаа. Тэдний аялалын адал явдалтай дараагийн дугаартаа танилцуулах болно.