Сибирийн Томск хотод бүс нутгийн Газрыг сансарын зайнаас тандан судлах системийг байгуулна. Үүнийг гурван жилийн дараа ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Систем нь экологийн байдлыг хянах, нефтийн бохирдолтуудыг илрүүлэх, хавар мөс хайлаж цөн төрөх үед гол мөрөнүүдийн мөсний цөнгүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Мужийн засаг захиргаанаас гадна төсөлд “Газпром –сансарын системүүд” компани болон Томскийн их сургууль /ТИС/ оролцох болно. Сибирийн бүс нутагт системийг ажлуулах шаардлагатай бүх дэд бүтэц бий.

ТИС-ийн суурин дээр Сибирь болон Алс-Дорнод дахь сансарын томоохон цогцолбор болох хиймэл дагуулын төв байгуулагдсан. Бүс нутагт томоохон корпорацуудтай холбоо тогтоогоод байгаа хоёр их сургууль байрладаг гэж Томск мужийн захирагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Константин Карпачев тэмдэглээд

«Энэ төсөл шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн яг уулзвар дээр байна. Иймэрхүү төслүүдийг байнга хөгжүүлэхийн тулд бизнесийн дээд сургууль болон бизнесийн тусламжтай судалгааны, боловсролын болон үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулахад гол зорилго оршиж буй юм. Томоохон корпорацууд үүнийг ойлгож байдаг бөгөөд тэд урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахыг эрхэмлэдэг нь сайшаалтай юм» гэлээ.

Дорнодын хийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд идэвхтэй оролцодог “Газпром” бүс нутгийн газрыг сансараас тандан судлах системийг байгуулахад ихэд сонирхож байна. Тус компани уг системийн туслалцаатай бодит цагийн дэглэмд өөрсдийн технологийн объектуудын байдлыг хянах бүрэн боломжтой болно.

“Газпром”-д Сибирь, Алс-Дорнодын хий-тээврийн системийг хөгжүүлэх чиглэлээр  томоохон төлөвлөгөөнүүд бий. Тухайлбал, “Сибирийн хүч “ нэртэй шинэ хийн хоолойг барьж байгуулах. Хабаровскийн төмөр зам нь Якутыг Владивостоктой холбох болно.

Энэ төсөлд Томск мужийн газрыг сансараас тандах шинэ систем нь маш их ашигтай байх болно гэж Оросын Циолковскийн нэрэмжит Сансар судлалын академийн шинжээч Юрий Караш үзээд

«Сансараас авсан газрын зургуудын ачаар барилгачид хөрс, янз бүрийн гол мөрөн болон цаг агаарын, ойн түймрүүдийн болоод өөр бусад барилга барихад сөргөөр нөлөөлөх мэдээллүүдийг авч байдаг.

Тиймээс “Газпром “ сансараас газрын гадаргууны аль нэгэн хэсгийн тухай мэдээллийг шуурхай авах сонирхолтой байдаг. Хийн хоолойнуудыг тавьж байгаа тэр газруудын цаг агаарын мэдээлэл нэн чухал ач холбогдолтой байна» гэлээ.

Томск мужийн Газрыг сансараас тандан судлах системийг байгуулах явцад өрсөлдөх давуу тал эндхийн сансарын салбарын боловсон хүчний бэлтгэлд оршиж байна. Газрын хөрсийг сансараас тандан судлах шинэ систем нь сибирийн энэхүү районы эдийн засгийн шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэх болно.