Уг баримт бичигт ОХУ-тай ПДХ, зэвсгийн хяналт, худалдаа, аюулгүй байдал болон хүний эрхийн зэрэг асуудлуудаар дэвшил гарахгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. АНУ хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг хоёр талын харилцаа илүү үр дүнтэй болох өдрийг хүртэл хойшлох нь зөв зүйтэй зүйл гэж үзэж байна гэж Карни онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, Барак Обамагийн ерөнхийлөгчийн эхний сонгуулийн хугацаанд Орос улстай хийсэн яриа хэлэлцээрүүдийн үр дүнг АНУ-д илүү үнэлж байдаг бөгөөд үүнд: СТЗ-ийн тухай шинэ гэрээ, Афганистан, Иран болон БНАСАУ-ын асуудлаар хамтран ажиллах зэрэг ордог гэв.

Гэвч хоёр талын уулзалтыг явуулахын тулд эдгээр нь хангалтгүй гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дүгнэжээ. Цагаан ордны мэдэгдэлд Орос улстай хамтын ажиллагааны асуудлууд нь Вашингтонд 8-р сарын 9-ний өдөр болох хоер орны гадаад хэргийн яамны тэргүүн нар болон БХЯ-ны сайд нарын түвшингийн “хоёр нэмэр хоёр” уулзалтан дээр хэлэлцэх болно гэж өгүүлжээ.