Иван Крузенштерн, Юрий Лисянский нарын командалсан «Надежда» болон «Нева» нэртэй далбаат хоер онгоц дэлхийг 3 жилийн туршид тойрон хөвөх аялал хийхээр Балтийн тэнгисийн Кронштадт боомтоос 210 жилийн өмнө гарч явсан билээ. Уунээс хойш 20 жил өнгөрөхөд оросын тэнгисийн жуулчид дэлхийг тойрон янз бурийн чиглэлээр, 20 орчим аялалыг хийсэн байна.

Оросын тэнгисийн офицерууд, 3 далай, 12 тэнгисээр хүрээлэгдсэн, тэнгисийн аугаа их гурэн- Орос орон газар зуйн шинжилгээ, судалга хийх талаар хожигдох өсгүйг ойлгож байсан … Дэлхийг тойрон хөвөх аялал зохион байгуулахыг засгийн газраас дэмжих нь тэнгисийн аялал, тулалдааны их туршлагатай тэдний хувьд амаргуй байлаа.

Ахмад Иван Крузенштерн дорвитой учир шалтаг зааж, хожим Балтийн тэнгисээс Номхон далай хүртэл аялал хийх оросын флотын замуудыг судлахаас гадна Хятад, Япон улсуудтай худалдаа хийх боломж бий болохыг тэмдэглэсэн билээ. Оросын 1-р Александр хаан, орос-америкийн компанийн наймаачид анхны уг аялал хийх мөнгийг гаргаж егчээ.

Оросын газар зүйн нийгэмлэгийн, эрдмийн зөвлөлийн гишуун Михаил Амосов « 19 зууны эхэнд өргөн цар хүрээтэй ийм экспедиц хийж чадах гүрнүүдийн тоо цеен байсан» гээд: «Тэр уед Орос орон Номхон далайн эрэг дээрх Камчатка, Чукотка, одоо америкийн Аляска муж- улс байгаа, Оросын америк хойгууд, Агнуурын тэнгисийн эргийг эзлэж байсан боловч эдгээр газар нутагтай найдвартай холбоо байгаагуй учир тэнгисийн тогтмол харилцаа холбоо зохион байгуулахыг шийджээ. Крузенштерн, Лисянский нар ийм харилцаа холбоо зохион байгуулах нөхцлүүдыг судлах зорилготой байсан» гэж егууллээ.

Тэд аялалынхаа явцад Курилын арлуудыг, Сахалин Камчаткагийн эргийг болон японы арлуудын заримыг нарийн судалж, урьд мэдэхгуй байсан Гавайн хэсэг арлуудыг нээсэн билээ. Иван Крузенштерн ус, газар зуйн шинжилгээ, судалга хийх, шинэ арга барилуудыг туршсан учир, далайн болон цаг уурын орчин үеийн судлалын ундсийг тавигчдын нэг юм. Энэ экспедицэд оролцсон Фаддей Беллинсгаузен, 14 жилийн дараа Атлантийн тэнгисээр Дэлхийг тойрон хөвсөн аялалын явцад дэлхийн хэмжээний нээлтийг Михаил Лазаревтай хамт хийж, оросын далайн жуулчид Антаркидад хурч, урьд мэдэхгүй байсан 6 дахь тивийн эргуудийг тодорхойлон бичсэн билээ.

Оросын тэнгисийн жуулчид далбаат онгоцоор дэлхийг тойрон хөвөх аялалуудыг одоо ч хийдэг юм. Энэ нь Оросын флотын залуу тэнгисчдийн хичээл сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд тэднийг орчин үеийн хөлгүүд болон түүнээс өмнө хөвж байсан далбаат онгоцнуудыг жолоодохтай танилцуулдаг юм. Оросын флотын, олон нийтийн, харилцаа холбооны төвийн удирдагч Александр Савельев ярихдаа : «Владивосток, Калининград, Мурманск хотуудад байрладаг «Седов», « Крузенштерн», «Паллада» нэртэй гайхамшигт 3 онгоц дэлхийг тойрон хөвөх аялалыг тогтмол хийдэг нь залуу тэнгисчдийг сургахад чухал юм. Эдгээр онгоц Гадаадын далайгаар хөвж, оросын төрийн далбайг бух улс түмэнд үзүүлэх, хүмүүнлэгийн ажиллагааг бас биелүүлдэг» гэж тэмдэглэв.

«Седов» нэртэй оросын далбаат онгоц Дэлхийг тойрон хөвж, 47 мянган милийг давж, гадаадын 32 боомтод буудаллан, өнгөрсөн сарын 20-нд буцаж ирлээ. «ОДХ» радио, үг төслийн мэдээллийн түнш болж, онгоцны аялалын тухай сонсогчдод 14 сарын түршид мэдээлэл явуулжээ. Энэ нь Крузенштерн, Лисянский нарын экспедицийн 210 жилийн ойд зориулсан аялал болсон юм.