Утаа бүү гаргагтун! Бүү зажилагтун! Бүү үнэрлэгтүн! Гаалийн холбоо /Орос, Казахстан, Беларусыг нэгтгэдэг/ татдаггүй тамхи хэмээх нэртэй бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлд хориг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн гадна цахим тамхи үлдэж магадгүй байна. Түүнээс гадна уламжлалт тамхи үйлдвэрлэгчдэд тамхийг өөрөө унтраадаг цаас ашиглахыг үүрэг болгож магадгүй байна.

Нийгэмд шинэ техникийн журмын сөрөг үр дагаварууд харин ч эерэг үр дүнд хүргэж мэднэ. Тамхинд “гал түймрийн эсрэг” цаасыг ашиглах болж байгаа нь татаж дуусаагүй үлдээсэн тамхинаас гал түймэр гардаг тохиолдолуудын тоог багасгах боломжтой гэж “Русский табак” салбарын мэдээллийн агентлагийн тэргүүн Максим Королев ярьж байна: «Энэ бол дэлхий нийтийн тамхины үйлдвэрийн тренд. Үүнийг шийдвэрлэхийн тулд маш олон техникийн 200 орчим патентыг авсан. Гэхдээ гол зорилго нь тамхины бүтцэнд тусгай найрлага, хөндлөн цагирган зураастай цаас оруулах юм. Гал баагин цагригт хүрэхэд тамхи унтарна. Унтардаг тамхины олон улсын стандарт байдаг. Орос улсад үүнийг үе үе хэлэлцэн ярьдаг, гэхдээ энэхүү шаардлага нь хууль ёсны болж чадаагүй. Үйлдвэрлэгчид үүнийг бүтээгдэхүүний өртөгийг нэмэгдүүлнэ гэж үздэг. Тиймээс тэд үүний эсрэг байдаг. Тэгвэл удахгүй үүнийг нэвтрүүлж магадгүй байна» гэж хэллээ.

Хязгаарлалт юм уу, аль эсвэл хоригонд хамрын, зажилах тамхины төрлүүд ч орж мэдэх болоод байна. Гэхдээ эдгээр арга хэмжээнүүд нь цахим тамхины адил одоохондоо зөвхөн хэлэлцэгдэж байна. Тэдгээрийн ашиг болон хор хөнөөлийн тухай нэгдсэн дүгнэлтэнд одоогоор хүрээгүй байна. Цахим тамхины уурыг хүний бие организмд муу нөлөөтэй болохыг нотлосон шинжлэх ухааны судалгааны ажлуудыг одоо хирнэ явуулаагүй байна.

Янз бүрийн судалгаанаас үзэхэд Орос улсад хамрын болон зажилдаг тамхийг хэрэглэдэг хүмүүсийн тоо нийт тамхичдын 3-4 гаруй хувийг эзлэж байна. Хуулиар энэхүү бүтээгдэхүүнүүдийг хориогүй. Эдгээр нь тамхины найрлагатай бүтээгдэхүүний нэг төрөл бөгөөд үүнийг “насвай” гэж нэрлэдэг. Үүнийг ялангуяа Дундад Азид их хэрэглэдэг. 2008 онд Түркменд насвайг зарахыг болон үйлдвэрлэхийг хориглосон. 2011 онд Казахстанд зажилдаг тамхи нь мансууруудлах бодисний жагсаалтанд орсон.

Дэлхийн олон улс орнуудад цахим тамхийг хориглох болсон .Жишээ нь, Бразиль, Канад, Түрк, Австрали зэрэг орнуудад тэдгээрт зар сурталчилгаа хийх болон худалдахыг хориглосон. Тэдгээр орнуудад Итали бас нэгдсэн. Орос улсад цахим тамхи ордог хууль байгаа гэж Төрийн думын эрүүл мэндийг хамгаалах хорооны тэргүүн Николай Герасименко ийн ярьж байна: «Тамхины төрлийн бүтээгдэхүүнийг гаргах, худалдах, үйлдвэрлэх болон сурталчлахыг хориглосон. Цахим тамхинууд нь бүхэлдээ тамхины бүтээгдэхүүнийг орлож байга учраас энэ заалтанд орж буй юм. Цахим тамхины эерэг нөлөөтэйг хэн ч нотлоогүй. Тэдгээрийн аюул юунд байна гэвэл, тэдгээрийн хоронд юу ч хийж, холж болоход байгаа юм. Тэрхүү хоронд нилээд хортой уур бий болдог, гэтэл өнөөг хүртэл үүнийг хэн ч судлаагүй. Тэдгээр хорууд нь лацгүй, тэгээд бас юуг ч холих боломжтой. Ийм учраас цахим тамхинуудыг ихэнх орнуудад худалдаанд гаргахыг хориглосон» гэж хэлсэн.

Цахим тамхинуудын ихэнхийг Хятадад үйлдвэрлэж байна. Тэнд үүнийг үйлдвэрлэгчдэд хатуу шаардлага тавьдаггүй. Чухамдаа энэ байдал нь аюулын гол эх үүсвэр болж байна гэж шинжээчид үздэг. Яг одоо одоо шинэ журам хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Тиймээс тамхичид, хамрын тамхи сонирхогчид болон зажилдаг тамхинд дуртай хүмүүс болон цахим тамхийг дэмжигчид өөрсдийн энэхүү сонирхолыг олон дахин эргэцүүлэн бодож, муу зуршлаа орхисон нь дээр болж байна.