Москвагийн засгийн эрх баригчид сүүлийн жилүүдэд метроны хөгжилд их анхаарал тавьж, жил бур нийслэлд шинээр хэдэн зогсоолуудыг барьдаг байна. Метрог барьж байгуулагчид баригдаж байгаа буудал, түүний тавцан, хонгилуудыг ашиглалтад оруулахаас өмнө экскурси хийхийг зарласан учир нийслэлийн хун бур барилгыг үзэж сонирхох боломжтой юм. Москвагийн метро 1935 оны 5-р сарын 15-нд нээгдсэн байна. Одоогийн байдлаар тууний 12 шугам нийт 300 гаруй км урттай бөгөөд 180 гаруй зогсоолуудтай юм. Москвагийн метро бух үзүүлэлтээрээ дэлхийн метроны эхний гуравт багтдаг.

Москвагийн метро жил бур нилээн хэдэн зогсоолоор нэмэгддэг бөгөөд энэ оны эцэс гэхэд Москва хотын болон метроны удирдлага, дахин 6 зогсоолыг ашиглалтад оруулж, 2020 он хуртэл шинээр 70 метроны зогсоол барихаар телевлеж байна.

Москвагийн засаг захиргааныхан метроны баригдаж байгаа зогсоолуудаар оршин суугчдад зориулсан экскурси зохион явуулахаар шийджээ. Удирдах ажилтны ярьж байгаагаар, энэ нь хүн ам ихээр оршин суудаг дуургуудад метроны зогсоол барих үед уусдэг таагуй явдал, цухалдал, нийгмийн тугшууртэй байдлыг намжаахад туслана. Экскурсийн явцад хүмүүс хэрхэн яаж баригдаж байгааг өөрсдийн нүдээрээ узэж харах болно гэж тэмдэглэв.

Анхны экскурсийг 9-р сард хийхээр завдаж байна. Барилгын талбайд очих хүмүүст юуны өмнө техникийн аюулгуй байдлын зааварчилгааг заавал өгч, тусгай хувцас хунар, тэдгээрийн дотор дуулга, комбинизон, зориулалтын гутал. нудний шил зэргийг тавьж өгнө. Экскурс нарийн зөвшөөрөгдсөн чиглэлээр, барилгын явц онцлогтой танилцуулах мэргэжилтэний хамтаар явагдах болно.

Ирээдуйд метроны барилгын талбайд хүүхдүүдэд зориулж экскурси зохион явуулж болох юм. Москвагийн барилгын талбаруудад, ялангуяа, метроны барилгын талбайд мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай байгаа учир иймэрхүү экскурсийн дараа тэдэнд метроны барилгын мэргэжлийн ажилд сонирхол терж магад гэж мэргэжилтнууд найдаж байна.