Ойрын үед Буриадын нийслэл Улаан Үд- Улаанбаатарын чиглэлийн агаарын шугамыг сэргээх болно.Өнгөрсөн намар монголын “Изинис Эйрвейс” нисэх компани буриадын “Аэропорт Байкал” компанитай Улаанбаатар-Улаан Үдийн чиглэлд байнгын нислэг хийх гэрээтэй байсан хирнэ түүнийгээ цуцалсан.

Монголын компани 2010 онд энэ чиглэлд албан ёсны тээвэрлэгчээр томилогдсон байв . “Аэропорт Байкал” компаний ерөнхий захирлын хөгжлийн асуудлын орлогч Андрей Липатовын ярьснаар, компанид “Байкал” онгоцны буудал руу нислэг хийхэд хөнгөлөлт олгож байсан аж. Мөн Буриад улсын Тээврийн яамнаас тус компанид Улаан Үдэд Төлөөлөгчийн газар нээн ажлуулахад нь туслалцаа үзүүлсэн.

Ямар учраас монголчууд, буриадуудад нэн шаардлагатай Улаан Үд-Улаанбаатарын шууд нислэгийг зосгоох болов? Монголын компани эл нислэгүүдийг ашиггүй гэж үзжээ. СААБ-340 онгоц долоо хоногт 3 удаа нислэг хийн, нэг удаа 34 хүртэл тооны зоричигчдыг тээвэрлэх боломжтой байв. Тэгтэл харин онгоцонд тэдний ердөө тал хувь нь л нисдэг байлаа.

Энэ байдал нь хоёр жилийн турш үргэлжилсэн. “Изинис Эйрвейс” компани нислэгийг ашиггүй хэмээн үзэж, бүр зогсоосон. Андрей Липатовын үзэж байгаагаар, монголын түншүүдийн менежментын зохион байгуулалт муу байсан аж. «Юуны өмнө энэ компаний тийзийн борлуулалт хэвийн байгаагүй.Жуулчид ялангуяа, барууныхны ихэвчлэн хэрэглэж сурсан сүлжээнээс тэдний тийзийг худалдаж авах энгийн боломж байгаагүй.

Нислэгийн ямарч зар сурталчилгаа байгаагүй. Гэтэл энэ нислэгийн чиглэл нь маш чухал байсан. Бид Наушки болон Хиагтын хилийн боомтуудад энэ талаар санал тавьж байсан. Эдгээр боомтуудаар зуны улиралд автомашинаар хоногт 1800-2000 хүн орж гардаг. Энд урт дараалал үүсэх нь олонтоо байдаг.

Улаан Үдээс Улаанбаатар ороход замд 8 цаг шаардагдана. Тэр бүр ажил хэрэгч хүн юм уу, аль эсвэл боловсон жуулчин энэ цагийг замд зарахыг хүсэхгүй. Тэгээд бас зам ямар билээ! Тэгвэл ердөө 50 минутын хугацаанд, 120-150 ам.доллароор ер дөө ч үнэтэй биш» гэж Андрей Липатов хэллээ.

6-р сард “Аэропорт Байкал” компани монголын нилээд хэдэн компаниудтай яриа хэлэлцээр явуулжээ. Үүний дүнд “Хүннү Эйр” компанитай Байкал онгоцны буудалд газрын үйлчилгээ явуулах тухай гэрээг үзэглэжээ. «Одоо бид компанитай тун нягт ажиллаж байна.Тэдэнд хөнгөлөлтүүд үзүүлэх хувилбаруудыг хэлэлцэж байна.

Түүнээс гадна зөвхөн Буриадын болон монголын иргэд төдийгүй гадаадын жуулчид нисэх схемуудыг боловсруулж байна. Хамгийн гол нь Зүүн-Өмнөд Азийн орнууд руу болон эргээд тэндээс нисэх онгоцнуудын нислэгүүдтэй яг цав таарах ёстой. Харамсалтай нь, Буриад улсын нисэхийн хоёр компани энэ чиглэлүүдээр нисэх боломжгүй. Тэдэнд олон улсын нислэг хийх эрх байхгуй. Тэгээд бас Улаанбаатараас Улаан Үд рүү нисэх зорчигчид илүү олон байдаг» гэж гэж Андрей Липатов хэллээ.

Одоо “Байкал” онгоцны буудал нь Улаанбаатараас нислэгүүд хүлээж авахад бэлэн байна. Бүх зүйл монголын талаас шалтгаалж байна. Нислэгүүдийг 9-р сараас “Фоккер-50” онгоцоор үйлдэхээр төлөвлөж байна. Энэ нь монгол андуудын сайн мэдэх “Ан-24” онгоцтой адил 50 хүний суудалтай.