Оросын БХЯ, цөмийн зэвсгийн суйрлийн уршгийг арилгах сургуулилтыг явуулж байна. Оросын хойд нутагт орших Мурманскийн хязгаарт, цемийн зэр зэвсгийн төрөл бүрийн тээвэрлэлтийн явцад тохиолдож болох гэнэтийн байдлыг дурсэлнэ. Кольскийн хойг дээрх цемийн зэр зэвсгийн хэмжээ Оросдоо хамгийн өндөрт орж болзошгуй учир энэ газрыг сонгосон нь тохиолдлын биш юм.

Аюулгуй байдлын унэ цэнэ

Галт зэвсэг бий болохын хамт ууссэн хэцуу төвөгтэй уйл явц бол аливаа зэвсгийг хадгалж, ашиглах явдал юм. ШУ хөгжихийн хирээр зэр зэвсгийн техник улам боловсронгуй болж, ууний зэрэгцээ, туунийг хадгалахтай холбоотой бусад дэд бутцууд хундрэлтэй болсон. Тэгсэн хэдий ч урьдчилан сэргийлэх бухий л арга хэмжээнууд, дарь хадгалдаг агуулах, үйлдвэрүүд байсхийгээд агаарт хөөрөх гэнэтийн байдлыг зогсоож чадахгуй байна. Цөмийн зэвсгийн хувьд бур эхнээсээ цөмийн зэр зэвсгийн неецийг хэрэглэх, хадгалах дэд бутцийг армид хөгжүүлэх нь тохиолдож болзошгуй аюулыг бурэн арилгах гол зорилготой юм. Зохих үйлдлийг 1947 оны 9-р сараас өөрийн түүхээ эхэлсэн БХ-ын 12-р төв удирдах газарт даалгасан байна. Цэрэг армийнхны зүтгэлээр тусгай зэр зэвсгийн нөөцийг аюулгуй ашиглаж, хадгалснаар ЗСБНХУ болон Оросын цөмийн зэвсгийн түүхэнд, зэр зэвсэг, түүнтэй холбоотой материалын алдагдал гарч байгаагуйг дурьдах хэрэгтэй. Тэгсэн хэдий ч, терактийн улмаас цөмийн зэвсгийн осол суйрэл тохиолдож болох тул болзошгуй суйрэлд бэлтгэх ажлыг байнга явуулж байна.

Төсөөлөөгүй байдлыг бүдүүвчлэн үзүүлэх

Цөмийн зэр зэвсгийг үйлдвэрлэсэн газраас хадгалах бааз эсвэл бааз хоорондын дунд тээвэрлэх, эцэст нь хадгалж буй газраас зөөвөрлөгчид егч авалцах зэрэг нь илуу аюултай юм. Оросын хойд мужид болж буй сургуулилт, энэ онцлогийг анхааралдаа авч тээвэрлэлтийн явцад үүсэх суйрлийг дурслэхээр болжээ. Сургуулилтын төлөвлөсний дагуу, төмөр замын цуваа, авто машин болон тусгай ачаа тээвэрлэх бусад төрлийн тээврийн хэрэгслүүдийн осол суйрлийн байдлыг дурслэх юм. Аюулгуй байдлын асуудал энэ нөхцөлд онц чухал бегеед, янз бурийн дугнэлтээр, Оросын нутаг дэвсгэрээр, алхам тутам 300-аад тактикийн болон стратегийн зэр зэвсэг тээвэрлэгдэж байгаа нь улс орны нийт цөмийн хүчин чадлын 3 % орчмыг эзэлж байна.

Энэ тусгай сургуулилтанд, БХЯ-ны шуурхай булэг, мотобуудлага, хорлон сүйтгэх явдлын эсрэг, инженер, эмнэлэгийн салбар, радио идэвхт хамгаалалтын салбар, армийн нисэх хучин, Хойд флотын усан онгоцнууд, БХЯ-ны 12-р тев удирдах газрын ослоос хамгаалах шуурхай хэсэг оролцож байгаа юм. Болзошгуй осол суйрлийг арилгах ажлын явцад, робот, нисэгчгуй нисэх төхөөрөмжүүдийг ашиглах юм.

Ийм сургуулилт ховор зохиогддог бегеед суулийн удаа 2004 онд болсон байна. Зохих албаны бэлтгэл сургуулилтын завсар хооронд бага хэмжээний сургуулилтын арга хэмжээ, шалгалтуудыг явуулж хянадаг байна.