Орос Хятад хоёр улс «Энхийн ажиллагаа-2013» хамтын байлдааны сургууль явуулж байна. Эдгээр хоёр орны цэрэг байлдааны сургуулийн явцад террорын аюулыг няцаах арга барилыг сургуулилж байна. ОХУ, БНХАУ-ын хамтын усан цэргийн сургууль хэдхэн долоо хоногийн өмнө дууссан билээ.

«Энхийн ажиллагаа-2013» байлдааны сургууль Уралын Челябинск орчмын Чебаркуль талбарт явагдаж байна. Оросын Зэвсэгт хүчний Төв цэргийн тойргийн болон Хятадын Ардын чөлөөлөх армийн Шеняний цэргийн тойргийн цэрэг туунд оролцож байна. Нийт 1500 цэргийн албан хаагч болон 250 орчим нэгж зэвсэг техник талбарт төвлөрөв. Танк, хуягт тээвэрлэгч, харуулын машин, 120,150 мм өөрөө явагч их буу тэдгээрийн дотор байна. Түүнээс гадна нисдэг тэрэг, сөнөөгч бөмбөгдөгч онгоцууд байлдааны сургуульд оролцож байна. «Военно-промышленный курьер» сонины эрхлэгч Михаил Ходарёнок байлдааны сургуулийн хөтөлбөрийг хенден ярихдаа: «Энэ удаагийн байлдааны сургууль террорын эсрэг чиглэлтэй. Террористуудын булаан эзлэсэн ямар нэг хот тосгоныг чөлөөлөх практик харилцан ажиллагаа болон баримт бичиг, газрын зураг дээр хийх ажлыг сургуулилж байна» гэв.

Оросын ба хятадын цэргийнхэн террористуудтай тэмцэх арга барилыг хамтран сургуулилж байгаа нь зуй ёсны хэрэг юм. Эдгээр хоёр улсад эмзэг нутаг бий. Гэсэн ч ноцтой аюул өөр бус нутгаас учирч мэднэ гэж Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хуурай замын цэргийн сургууль Афганистанд өрнөдийн эвслийн цэргийг хорогдуулснаас хойш Тев Азийн байдал тотворгуй болох, Төв Азийн ямар нэг улсын байдал тугшууртэй болох гэх мэт нийтийн аюултай тэмцэх зорилготой. Жишээ нь Киргизид ямар хэрэг явдал байн байн болж байгааг бид хараж байна. Тажикистанд ч байлдааны ажиллагаа нэгэн үе гаарсан билээ. Узбекистан улсад ийн хэрэг явдал болж магадгуй. Орос Хятад хоёр улс иймэрхүү аюулыг няцааж арилгахад бэлдэж, цэргийн харилцан ажиллпагааг аажмаар гунзгийруулж байна. Одоо хоёр улсын цэрэг онц нөхцөлд харилцан ажиллагаа явуулахад бэлэн байна» гэв.

Орос-хятадын хуурай замын цэргийн хамтын байлдааны сургууль 2005 оноос хойш жил дутам явагдаж байна. Байлдааны сургууль Оросын төдийгүй БНХАУ-ын талбарт явагддаг. ШХАБ-ын гишүүн өөр улс орны цэрэг сургуульд заримдаа оролцож байна. Түүнээс гадна Москва Бээжин хоёр усан цэргийн сургууль ургэлж явуулдаг. Энэ оны ийн сургууль «Энхийн ажиллагаа-2013» байлдааны сургууль эхлэхийн өмнө явагдав. Тэнгис далайд ОХУ, БНХАУ-ын цэргийнхний харилцан ажиллагаа илуу өндөр тувшинд хурснийг Василий Кашин тэмдэглээд: «Агаараас дайрах ажиллагааг няцаах буюу шумбагч онгоцуудтай тэмцэх орос-хятадын хамтын анги нэгтгэлийг енгерсен ба энэ онд байгуулсан юм. Энэ нь Тев Азиас учирч мэдэх террорын өрийн аюулыг няцаахаас өөр харилцан ажиллагааны бэлтгэл» гэлээ.

БНХАУ-аас херш зэргэлдээ зарим улстай тогтоосон харилцаа нэлээд хунд тувэгтэй байгааг нэмж хэлье. Тухайлбал Вьетнам, Филиппин, Япон зэрэг улстай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг шийдвэрлээгуй байна. Эдгээр улс БНХАУ-ын өсөн нэмэгдэж байгаа сур хучнээс эмээж, Хятадыг гол ерселдегч хэмээн уздэг АНУ-аас дэмжлэг авахыг хичээж байна. Иймээс ОХУ-тай хэлхээ холбоог бэхжүүлэх нь БНХАУ-ын хувьд нэн чухал юм. Ямар нэг мөргөлдөөн гарсан нөхцөлд Орос ядаж төвийг сахина гэдэгт тус улс найдаж байна. Хятад-оросын харилцаа үнэхээр стратегийн шинж чанартай байгааг энэ удаагийн хамтын орос-хятадын байлдааны сургууль нотлон харуулж байна.