Оросд жижиг бизнест туслах арга замыг хайж байна. ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яам хувийн үйлдвэр эрхлэгчдээс хоёр жилийн хугацаанд татвар авахгүй байхыг санал болгожээ. Яамны төлөвлөж байгаагаар, энэ нь оросын 2 сая орчим иргэнийг хувийн ажил, хэрэгтэй болоход зоригжуулж мэднэ.

Оросын эдийн засгийн хөгжлийн яам жижиг бүх жижиг бизнес эрхлэгчдээс биш, зөвхөн анх бизнес эрхлэхээр бүртгүүлсэн хүмүүсийг 2 жил татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Энэ нь туршлагагүй бизнесменүүдэд хөл дээрээ зогсож, орлого олж эхлэх боломжтой болно. «Үүний үр дүнд хэсэг хугацааны дараа, улс орон тогтвортой орон тоотой болж, үндэсний үйлдвэрлэл хөгжиж, татвар төлөх иргэдийн тоо өснө гэж Эдийн засгийн түршилтын хэсгийн удирдагч Евсей Гурвич үзэж байна: « Жижиг бизнес эрхлэгчдээс 2 жил татвар авахгүй байх нь зөвхөн тэдний хувьд биш оросын бүх эдийн засгийн хувьд сайхан мэдээ юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурч байгаа өнөө үед жижиг бизнес уг өсөлтөд түлхэц өгч болох юм. Саяхан болтол жижиг бизнес, татварын өөрчлөлтөнд идэвхтэй нөлөөлдөг байсан. Нийгмийн татварын хэмжээг нэмэгдүүлсний дараа жижиг олон үйлдвэрүүд хаагдсныг жишээ болгон дурьдлаа.

Оросд даатгалын болон нийгмийн бусад татварын хэмжээг энэ оны эхээр 2 дахин нэмсэн нь хувийн үйлдвэр эрхлэгчдийн хувьд хунд тусаж, 2013 оны эхний хагаст, барагцалвал 500 орчим мянган хувийн компани бүртгэлээс гарчээ. Зарим нэг бизнес эрхлэгчид, бизнес эрхлэхээсээ таатгалзаж, нөгөө хэсэг нь хууль бусаар эрхлэх болсноос албан ёсны ажилгүй хүмүүсийн тоо өсч, төсвийн нийгмийн ачаалалын хэмжээ өсөхөд хүргэжээ.

Жижиг бизнесийн эрх ашгийг хамгаалж, Оросын олон байгууллага, тэдгээрийн дотор, аж үйлдвэрийн болон хувийн үйлдвэр эрхлэгчдийн холбоо, Худалдаа-аж үйлдвэрийн танхим, засгийн газарт, хувийн үйлдвэр эрхлэх үйл ажиллагааны хөгжилд түлхэц өгөх олон арга замыг санал болгож, жижиг бизнесд хенгелелттэй татварын бодлогыг хэрэгжүүлэх нь зайлашгүй чухлыг тэмдэглэсэн байна.

Ерөнхий сайд Дмитрий Медведев Эдийн засгийн хөгжлийн яаманд уг асуудлыг судлах үүрэг өглөө. Тус яам дөнгөж бүртгэгдсэн бизнес эрхлэгчдээс заавал даатгалын болон тэтгэвэрийн татвар авч, бусад татвараас тур чөлөөлөхийг санал болгов.

Ойрын үед ОХУ-ын сайд нарын танхим уг асуудлыг авч хэлэлцэнэ.