Сирийн босогчдын баривчлагдсан хүмүүсийг үй олноор нь хороож байгаа явдал нь тэдний Сирийн иргэний дайны тактикийн гол ажиллагаа болж хувирч байна. Үндэсний сөрөг хүчин болон хувьсгалын хүчний эвслийн удирдах зөвлөлийн гишүүн Анис Айрут: энгийн номхон иргэдийг үй олноор нь цаазлаж буй нь одоогийн дэглэмтэй “аймшигийн тэнцэл” тогтоох зорилготой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэтэл Асадын дэглэмийг хэн ч, нэг боловч ч удаа хүн барьцаалсанд буруутгаж байгаагүй юм.

Сүүлийн хэдэн өдөр хамгийн аймшигтай мэдээллүүд Сирийн зүүн-хойд хэсгийн курдүүдын амьдардаг районуудаас ирж байна. Тэнд барьцаанд байсан 450 хүнийг хороожээ. Тэд нарын 120 нь хүүхдүүд, бусад нь эмэгтэйчүүд, хөгшид байжээ. Барьцааны хүмүүс экстремистуудтай хүчтэй байлдаж байгаа курдын дайдчын гэр бүлийн гишүүд байв. Гэтэл Алеппо хотоос зүүн-хойд хэсгийн курдуудын дүүргүүдийг террорист бүлгэмүүд хүрээлжээ.

Бүслэлтэнд сая орчим хүн байна. Сирийн курдуудын үндсэн нам болох “Ардчилсан холбоо” курдын нам үүнтэй холбогдуулан бүх нийтийн дайчилгаа явуулж байна. Хэдэн зуун хүн цэргийн яаралтай бэлтгэл сургууль хийн, галын тэргүүн шугамыг зорьж байна.

Юуны учир, яагаад алан хядагчид ийм хатуу хүйтэн сэтгэл гаргаж байна вэ? Үүгээрээ тэд өөрсдийгөө л чадаж байна. Энэ логикийг эрүүл хүн ойлгохын аргагуй юм гэж Оросын стратегийн дүгнэлт, судалгааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко ийн ярьж байна: «Тэд хүүхэд, эмэгтэйчүүдийг хядаж байна. Тэд үүгээрээ ерөнхийлөгч Башар Асадыг унагаана гэж найдсандаа жирийн иргэдийг барьцаанд авч байгаа ч юм биш. Харин тэд хэзээ ч, хаана ч тэр, өөрөөр үйл ажиллагаа явуулж байгаагүйд байна. Тэд Алжирт, Иракд, Ливид ийм л юм хийж явсан. Тэд үүгээрээ өөрсдийнхөө нийгмийн бааз суурийг эвдэж байна. Гэхдээ тэд энэ тухайгаа огт бодохгүй байгаа.

Сирийн ерөнхийлөгч Башар Асад өчигдөр Дамаскад хийсэн мэдэгдэлдээ, сирийн босогчидтой улс төрийн харилцан яриа байхгүй, байх ч ёсгүй гээд террористуудтай “хатуу гараар” үзэхийг урилсан. Тэр алан яхдах ажиллагаа явуулж байгаа тэдгээр этгэдүүдийг хэдэн сарын дараа дуусгана хэмээн зарласан.

Засгийн газрын цэргүүд үнэхээр шил дараалан ялалт байгуулж байна. Гэхдээ Асадын зарласан хэдэн сарын хугацаа нь бодит бус юм гэж Арабын орнуудын найрамдал, хамтын ажиллагааны ажил хэрэгч нийгэмлэгийн ерөнхийлөгч Вячеслав Матузов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэллээ: «Миний бодлоор өрнөдийнхний хөлсний цэргүүд болон сирийн сөрөг хүчнийхнийг дэмжидэг цаг одооноос дуусч байна. Энэ бүх дайн нь чухамдаа өрнөдийн орнуудын хүчирхэг материаллаг дэмжлэгийн хүчинд эхэлсэн.

Бүс нутгийн босогчдыг дэмждэг нөөц дуусч байгаагаас энэхүү дэмжлэг суларч байна. Тэгвэл Орос, Хятад болон БРИКС-ийн орнууд нь Өрнөдийн орнуудад НҮБ-ын АЗ дээр иргэний дайнд босогчид болон хөлсний цэргүүдийн талд нээлттэй оролцох боломж олгохгуй байна. Харин сирийн дотоодын хүчний хуваарилалт нь сирийн дэглэмд ашигтай юм».

Тэгсэн хэдий ч, хэдэн сарын дараа Сирийн байдал энх тайван болно гэдэг юу л бол гэж ихэнхи шинжээчид эргэлзэж байна. Гадаадаас эвлэршгүй сөрөг хүчин, хөлсний цэргүүдийн дэмжлэг багасч байна, гэхдээ тасрахгүй байна. Энэхүү дэмжлэг нь шинэ золиоснуудад хүргэн, сирийн эмгэнэлийг үргэлжлүүлж байна.